Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Мадонна хүнд өвдөж, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна
2023-06-29

Америкийн дуучин Мадонна бактерийн халдварын улмаас эмнэлэгт хэвтжээ. Энэ талаар поп дуучны менежер Гай Озри мэдэгдсэнийг Sky News дамжуулсан байна.

 

"Зургадугаар сарын 24-ний бямба гарагт Мадонна ноцтой халдварын улмаас эмнэлэгт хүргэгдсэн. Хэд хоногийн туршид сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн" хэмээн Гай Озри Инстаграм хуудсандаа бичжээ. Одоо дуучны бие сайжирч, эмчийн хяналтад байгаа, уушгины хиймэл амьсгалын аппарат залгуулсан гэж Мадоннагийн менежер өгүүлсэн байна. 

 

Мадоннагийн эрүүл мэнд гэнэт муудсан тул долдугаар сарын 15-ны өдөр эхлэх ёстой байсан аялан тоглолтыг хойшлуулжээ. Өдгөө 64 настай поп дуучин урлагт хөл тавьсныхаа 40 жилийн ойд зориулан аялан тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байсан ч ийнхүү биеийн байдлын улмаас бүх тоглолтоо хойшлуулахаас аргагүй болсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Сая:
Саяхан тина бурхан болсон мдна амьд байх ёстой
2023-07-01