Хутга барьж дайрдаг машин ачилтын ажилтан болон бусад компаниудтай холбоотой асуудлаар “Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс” мэдээлэл хийлээ.
ЗХУТ-ийн Авто зогсоолын удирдлага, хяналтын хэлтсийн дарга С.Бямбасүрэн
Буруутай зүйл хийсэн ачигч машины ажилтан болон гэрээ байгуулж ажилладаг байгууллагынхаа өмнөөс үйл ажиллагаа хариуцаж ажилладаг хэлтсийн даргын хувьд нийт ард иргэдээс уучлал гуйж байна.
Замын хөдөлгөөний удирдлагын төв нь өнгөрсөн онд зүйл шилжүүлэх үйл ажиллагааг гэрээ хийх эрхийг шилжүүлж авсан. Ингээд 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт 15 ААН-тэй гэрээ байгуулан, гэрээний хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
2023 оны гуравдугаар сард үйл ажиллагаа эхэлснээс хойш 120 иргэнээс өргөдөл гомдол ирсэн. Эдгээр гомдлыг цаг хугацаанд нь бүрэн хариу өгч, шийдвэрлэж ажилласан. Өргөдөл гомдлын тоо өмнөх оны мөн үеэс буурсан байсан. Мөн ёсзүйн асуудалд ч хатуу чанга шаардлага тавьж ажилладаг.
Өчигдөр болсон явдлын тухайд "Баян Хаяабуса" ХХК нь найман ажилтантай дөрвөн ачиж зөөх тээврийн хэрэгсэлтэй компани байсан. Тухайн ажилтан нь эмийн эзэмшлийн 10 33 УАН тээврийн хэрэгслийг ачих үед хоорондоо маргалдсан. Тухайн тээврийн хэрэгслийн кабинд байсан Цэрэнтогтох гэгч нь хутга гарган ирж танхайрсан үйл явдал бичлэгэнд гарсан байгаа.
Энэ асуудлыг БГД-ийн цагдаагийн хэлтэс зөрчлийн хэрэг нээж шалгаж байна. ААН-ийн үйл ажиллагааг мөн түр зогсоосон байна. Хууль хяналтын байгууллагын шалгалтын шийдвэр гарсны дараа, дараагийн арга хэмжээг авна" гэв.