Ханжоу хот дахь олон мянган хүн оршин суудаг олон давхар орон сууц Хятадынхаа хувьд ч онцгой гэж нэрлэгдэж болохоор. Хорин мянган хүн амьдардаг энэ орон сууцыг анх зочид буудал болгохоор төлөвлөж байжээ.
Тиймдээ ч 2013 онд баригдсан энэ барилгыг дэлхийн хамгийн тансаг зочид буудлын нэг болох долоон одтой Singapore Sands Hotel буудлын дизайнераар ажиллаж байсан Алисия Лу төслийг нь гаргасан аж. Харин төлөвлөгөө өөрчлөгдөж, одоо энд бизнес төв байрлах бөгөөд орон сууц зориулалтаар ч ашиглагддаг гэнэ.
Энэ сууцан дахь байрны хамгийн жижиг нь долоон квадрат метр, хамгийн том нь 200 м.кв аж. Шинжээчдийн тооцоолсноор энэ барилгад 20 мянга орчим хүн ажиллаж амьдардаг, харин оргил үедээ 22 мянга гаруй хүн энэ барилгад ажиллаж амьдардаг гэнэ. Оршин суугчдын ихэнх нь залуучууд, их дээд сургуулиа саяхан төгссөн хүмүүс болон ахлах дамжааны оюутнууд байдаг аж. Энэ байранд цонхгүй байр түрээслэвэл сард 220 доллар, тагттай байр бол 550 доллар байдаг гэж "Вокруг света" сонин бичжээ.
Энэ барилгад үсчин, дэлгүүр, гоо сайхны газар, фитнес төв гээд хүний хэрэгцээтэй бүхэн байдаг. Зарим оршин суугчид нь байрнаасаа ч гаралгүй хэдэн сар амьдрах тохиолдол ч байдаг гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |