Global Forest Watch байгууллага Дэлхийн байгалийн нөөцийн хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр өнгөрсөн онд хичнээн хэмжээний ой модыг тайрсан талаарх тайлан гаргажээ.
Энэ тайланд өгүүлснээр, 2022 онд дэлхий даяар 41 мянган кв.км талбай бүхий ойг тайрсан байна. Энэ нь Швейцарийн нутагтай дүйхүйц хэмжээний талбай юм. Хамгийн ихээр ой мод тайрсан газар нь Бразил улс гэдгийг судлаачид тэмдэглэсэн байна.
Зөвхөн нэг жилийн дотор ийм хэмжээний мод тайрсан нь дэлхийн цаг уурт сөргөөр нөлөөлнө гэдгийг судлаачид анхааруулж байгаа юм. Залуу мод нүүрсхүчлийн хийг шингээснээр цаг уурын өөрчлөлтөөс дэлхий дахиныг авардаг аж. Өнгөрсөн онд гэхэд л ширэнгэн ой 2,7 гигатонн нүүрсхүчлийн хийг шингээсэн байна.
Г.Бямбасүрэн