Чехийн цагдаагийнхан Европ руу хууль бусаар хүн зөөдөг хэрэгт сэжиглэн 14 хүнийг баривчилжээ. Энэ талаарх мэдээллийг Чехийн Цагдаагийн газраас авсан эх сурвалжтайгаар Евроньюс агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Чехийн Градец-Кралове хотод зургадугаар сарын 27-нд шилжих шөнө цагдаагийн тусгай тасгийнхан тусгай ажиллагаа явуулж, 14 хүн баривчилжээ. Тэдний 13 нь гадаадын иргэн байсан гэнэ. Энэ гэмт бүлэглэл Туркээс Европ руу цагаачид зөөдөг байсан бөгөөд нэг хүнээс 1000 доллар авдаг байжээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр, хүний наймаа эрхлэгчид 2021 оноос хойш 1,1 сая долларын ашиг олсон гэнэ. Тэд энэ хэрэг үйлдсэнийхээ төлөө 16 хүртэлх жилийн ял сонсож болзошгүй юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |