Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Испанийн католик сүмд 2000 орчим хүүхэд хүчирхийллийн золиос болжээ
2023-06-28

Сүүлийн жилүүдэд католик сүмүүдэд бага насны хүүхдийг бэлгийн дарамтад оруулдаг, хүчирхийлдэг гэх мэдээлэл эрчээ авч, олон орон энэ мэдээлэлтэй холбоотойгоор мөрдөн шалгалтын ажил хийж, католик сүмийнхэн уучлалт гуйж байлаа. Энэ мэдээлэл дахин сөхөгдөж, зөвхөн Испанид гэхэд л католик сүмд бэлгийн хүчирхийллийн золиос болсон хүүхдийн тоо 2000 орчим, үүнд 1000 гаруй санваартан холбогдсон гэж El Pais сонин мэдээлжээ. 

 

Сонины редакци Испани дахь католик сүмд гарсан хэрэгтэй холбоотойгоор эрэн сурвалжлах материал бэлдсэн байна. Сэтгүүлчдийн олж мэдсэнээр, хүүхэд хүчирхийлж байсан 1000 гаруй санваартны 75 нь хөвгүүд, 14 хувь нь охидыг хүчирхийлсэн бол үлдсэн нь эрэгтэй, эмэгтэй хүүхдийн аль алиныг хүчирхийлж байсан гэнэ. Бага насны хүүхдийг садар самуунд уруу татах явдал 1960-аад онд оргилдоо хүрсэн бол хамгийн анхны тохиолдол 1927 онд бүртгэгджээ. Испанийн 70 сүмээс ердөө 12-т нь л нэг ч удаа бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэрэг бүртгэгдээгүй байна. 

 

Эх сурвалжийн онцолсноор, сүмийн төлөөлөгчид бага насны хүүхдүүдийг садар самуунд уруу татсан хэргийг нуун дарагдуулах гэж хичээж байсан гэнэ. Тэдгээр нь дээд тушаалын санваартнууд байсан бөгөөд ийм хэрэгт орооцолдсон төлөөлөгчдөө ихэвчлэн хилийн чанад руу илгээдэг байсан аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин