Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Климтийн зураг Европт зарагдсан хамгийн үнэтэй бүтээл болов
2023-06-28

"Дэвүүртэй эмэгтэй" зураг түүхэнд бичигджээ. Энэ зургийг Sotheby's дуудлага худалдаагаар оруулахад урьд хожид байгаагүй өндөр үнэ амласан талаар Евроньюс мэдээлсэн байна. 

 

Тодруулбал, Австрийн модернисти зураач Густав Климтийн "Дэвүүртэй эмэгтэй" зураг дуудлага худалдаагаар 74 сая фунт стерлинг буюу монгол мөнгөөр тооцвол 315,6 тэрбумтай тэнцэх мөнгөөр худалдаалагджээ. Ингэснээр Европт зарагдаж байсан хамгийн үнэтэй уран зураг болсон байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дуудлага худалдаа эхэлмэгц л энэ бүтээлийг авах гэсэн хүмүүс нэг нэгнээсээ өрсөн үнэ хаялцсан аж. Ингээд нэгэн эрхэм 74 сая фунт стерлингээр худалдан авахаар болсон бөгөөд сүүлийн 29 жил нэг гэр бүлд хадгалагдаж байсан энэ зургийгн үнэ хаяж авсан хүний нэрийг нууцлаж байна.

 

"Дэвүүртэй эмэгтэй" зураг нь Климтийн хамгийн шилдпэг бүтээлүүдийн нэгд тооцогддог. Мөн түүний карьерынх нь сүүлчийн хөрөг энэ байсан гэж судлаачид үздэг юм. Климт энэ хөргийг 1917-1918 онд бүтээсэн бөгөөд 55 насандаа гэнэт таалал төгсөхөөсөө хэдхэн сарын өмнө зурж дуусгажээ.

 

Үүнээс өмнө Европт дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрсэн урлагийн бүтээл нь "Алхаж буй хүн" баримал байв. Альберто Жакометтигийн урласан энэ хүрэл баримлыг 65 сая фунт стерлингээр худалдаалж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хэн ч зурчихаар л зураг байхын. Гадныхан зурж чаддаггүй юм болуу би авьяастай юм болуу
2023-07-01