АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын төлөөлөгчид Тайваньд очлоо

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын төлөөлөгчид Тайваньд очлоо

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын , Зэвсэгт хүчний хорооны дарга Майк Рожерсын тэргүүлсэн төлөөлөгчид Тайваньд очжээ. Тэдний айлчлал энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ гэж ТАСС мэдээлсэн байна. 

 

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд есөн конгрессын гишүүн багтаж байгаа аж. Лхагва гарагт тэднийг Тайванийн тэргүүн Цай Инвэнь хүлээн авч уулзах юм байна. Түүнчлэн Төлөөлөгчдийн танхимын гишүүд Тайванийн Гадаад хэргийн сайдтай уулзах гэнэ. Айлчлалын үеэр бүс нутгийн аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэх юм байна. 

 

Энд дуулгахад, 2023 оны хоёрдугаар сард Цагаан ордонд Тайванийн төлөөлөгчид Америкийн эрх баригчидтай уулзаж байлаа. Үүний дараа, дөрөвдүгээр сард Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Кевин Маккарти Тайванийн захиргааны тэргүүн Цай Инвэньтэй уулзсан бол Төлөөлөгчдийн танхимын олон улсын харилцааны хороны тэргүүн Майкл Маккол Тайбэйд айлчилж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Бас л Хятадыг өдөөн хатгаж байх шив дээ янкууд. Оросыг өдөөн хатгасаар Европт дайн дэгдээсэн. Одоо Хятадыг өдөөн хатгаж байж Азид дайн гаргуулах санаатай юм байх даа
2023-06-28