Дэлхийн олон оронд хэт халуун өдрүүд үргэлжилж байна. Урд хөрш Хятадын нийслэлд энэ өдрүүдэд +40 хэм хүрч байгаа бол Испанид 48 хэм давсан талаар МИР24 суваг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Севиль болон Кордобт +48 хэмийг давж халан, хэт халуун өдрүүд тохиож байгаа тул аюулын "улаан" түвшин зарласан байна. Хэт халууны улмаас фермийн ажилтан 47 настай эр нарны хордлогын улмаас амиа алджээ. Улмаар Гадаа ажилладаг хүмүүсийн ажлын цагийг багасгасан байна.
Саяхныг хүртэл Европт тохиосон хамгийн халуун зуныг 2022 оны зун хэмээж байлаа. Гэвч цаг уурчид ирэх жилүүд ч улам халуун болно хэмээн анхааруулж байгаа юм. Испанид гэхэд хавар агаарын хэм +35 хэм давж байсан нь урьд хожид бүртгэгдээгүй үзэгдэл аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |