Оросын цэргийн хоёр хөлөг онгоц Тайванийн дорнод эргийн орчимд ажиглагджээ. Энэ үйл явдал зургадугаар сарын 27-ны үдэш болсон гэж Тайванийн Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.
"Зургадугаар сарын 27-ны 23:00 цагт Оросын хоёр хөлөг онгоц ажиглагдсан. Эдгээр онгоц өмнөд зүгээс манай усан хил рүү нэвтэрч, Суао боомтоос зүүн өмнөд чиглэл рүү явсан" хэмээн Батлан нхамгаалах яам мэдэгджээ.
Үүнээс өмнө, Оросын Номхон далайн флотын хэвлэлийн алба мэдээлэхдээ, "Громкий" болон "Совершенный" гэсэн хоёр хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгисээр дамжиж, Филиппиний тэнгис рүү орсон талаар онцолж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |