Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Японы тэнгисийн ус улаан өнгөтэй болжээ
2023-06-28

Японы өмнөд зүгт байх Наго хотын эрэг дагуу тэнгисийн ус улаан хүрэн өнгөтэй болжээ. Тэнгисийн ус улаан өнгөтэй болсон нь энэ хотод байх үйлдвэрийн осолтой холбоотой гэнэ. Энэ талаар Блүмберг агентлаг мэдээлсэн байна.

 

Тодруулбал, Orion Breweries компанийн шар айрагны үйлдвэрт шар айраг нэрэх төхөөрөмжийн температурыг зохицуулахад ашигладаг хөргөгч шингэн алдагдаж, ойролцоох гол руу оржээ. Үүссэн ослын хор уршгийг арилгаж дууссан бөгөөд шар айрагны үйлдвэрийг эзэмшигч компани иргэдээс уучлалт гуйж, дахин ийм алдаа давтахгүй хэмээн амласан байна. 

 

 

Окинава таймс сонины мэдээлснээр, хөргөгч шингэн гол, тэнгист алдагдсанаар хүрээлэн буй орчинд ноцтой нөлөө үзүүлэхгүй гэж нутгийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн өгүүлжээ. Хөргөгч шингэн болох пропиленгликолийг хүнсний нэмэлт, эм болон гоо сайхны үйлдвэрлэлд ч ашигладаг бөгөөд аюулгүй бодис гэж хүлээн зөвшөөрөгдсөн байдаг аж. ,

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Пропиленгликол гемолиз, арьсны тууралт, хавдар үүсгэх, хлорофилийн гажиг үүсгэх зэрэг аюултай бодис гэж байна даа. Юун хүнсний нэмэлтэд хэрэглэх вэ??? Мэдээллээ нягтлахгүй бол буруу мэдээлэл хүмүүст өгөөд байна
2023-06-28