Египетэд орон сууц нурж, есөн хүн амиа алджээ

Египетэд орон сууц нурж, есөн хүн амиа алджээ

Египетийн Александрия хотод 13 давхар орон сууц нурсны улмаас есөн хүн амиа алджээ. Энэ талаар тус улсын Аль-Ахрам сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Александрия хотын Монтаза дүүрэгт байх 13 давхар орон сууц нурсны улмаас есөн хүн амиа алдаж, дөрвөн хүн гэмтсэн байна. Байшингийн нурангин дор хүмүүс байгаа бөгөөд хэргийн газарт эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.  Хэвлэлд онцолсноор, энэ байрыг буулгах шийдвэр гарсныг үл тоон хамгийн доод давхарт барилгын ажил хийсний улмаас энэ барилга голоороо хуваагдан нурсан гэнэ.

 

Барилга нурсантай холбоотойгоор хотын прокурорын газар барилгын доод давхрын эзэмшигч болон барилгын ажил гүйцэтгэгчийг баривчлан саатуулах шийдвэр гарагжээ. Тэднийг санамсаргүйгээр хүний амь нас хөнөөсөн, хууль бусаар барилгын ажил гүйцэтгэсэн хэрэгт буруутгаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
manaid barij baigaa ene olon 9-23 davhar barilga bol jaahan chichrelt uguhud nurna shalgalt hiihgyi avilga ariin haalgaar bayajij irgediig huurch baigaag ontsgoi anhaarah tsag bolson
2023-06-28