Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2023 оны 06 дугаар сарын 26-ний 21 цагийн үед Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй, үжил халдвар оноштой өвчтөн иржээ. Энэ талаар аймгийн нэгдсэн эмнэлгийн төлөөлөл "Алтай телевиз"-ээр дамжуулан мэдээлэл өгөв.
Өчигдөр /2023.06.26/ 20:00 цагийн үед Бугат сумын ЭМТ-д эмчлэгдэж байгаад Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт зөөвөрлөгдөн ирсэн өвчтөнөөс тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн даруйд зооноз өвчин судлалын төвийн баг ажиллаад, аймгийн онцгой комисс хуралдаж, хариу арга хэмжээ яаралтай авч хэрэгжүүлж байна.
Энэхүү сэжигтэй тохиолдол нь 2023.06.21-ний өдөр хээрээс олсон тарвагыг өвдсөн гэсэн давхар судлалын өгүүлэмжтэй. Мөн тарваган тахал өвчний эмнэлзүзйн шинж тэмдэг илэрсэн учраас эрүүл мэндийн сайдын 2017 оны 160 дугаар тушаалын дагуу тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол хэмээн оншилж хариу арга хэмжээ авч байна.
Сэжигтэй тохиолдол Алтай сумын хилийн цэргийн ангийн алба хаагч цэрэг байсан. Бугат сумын Хөхсайр гэдэг газар уг үйл явдал болсон.
Зооноз өвчин судлалын төвөөс шинжилгээ аваад, ПСР-ийн шинжилгээ буюу тарваган тахал өвчний үүсгэгч илэрсэн байгаа эсэх шинжилгээг Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд шинжлүүлэхээр сорьц явуулж өнөө өглөөний 08 цагт сорьцоо хүлээлгэж өгсөн.
Иймд иргэд та бүхэн:
1. Тарваганы бөөс, бүүрэг тахлын нянг нэг мэрэгчээс нөгөөд, мөн хүнд дамжуулдаг онцлогтой тул байгальд “Амьтан- Бүүрэг- Амьтан” гэсэн хэлхээгээр тарваган тахлын байгалийн голомт оршин байдаг.
2. 7-9 дүгээр сард тарваганы тарга тэвээрэг, арьс үс гүйцэхийн зэрэгцээ бөөс, бүүргээр өвчин дамжих оргил үе нь болдог тул өвчтэй, халдвартай тарвага, бусад мэрэгч амьтад болон тарваган тахлын нянг агуулсан бөөс, бүүрэг олширч, байгалийн голомтоос халдвар тархах аюул, эрсдэл эрс нэмэгддэг.
3. Тарвага агнах, өвчих, нойтон арьсаар оролдох, ичээ нүх ухах, нүх дошны дэргэд суух үед бөөс, бүүргэнд хазуулах ЭРСДЭЛ үүснэ.
4. Тарваганы хүн мах, нойр булчирхай, элэг, цөс, давсаг гэх мэт түүхий эдийг боловсруулалгүй идэх, залгих байдлаар эмчилгээний зориулалтаар хэрэглэх нь халдвар авах, өвчлөх МАГАДЛАЛ-ыг нэмэгдүүлнэ" гэв.
Уншиж байна |