Синдерелла гоо сайхны эмнэлгээр үйлчлүүлж, сохорсон иргэн мэдээлэл хийлээ.
Хохирогч бүсгүйн Өмгөөлөгч Б.Алтанзул
2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Cinderella эмнэлэгт үйлчлүүлэгч цахим орчинд тархсан мэдээллүүд болон инфлүүсэрүүдийн сурталчилж буйг хараад найдвартай гэж үзээд тухайн эмнэлгээр үйлчлүүлсэн байдаг. Үйлчлүүлэх, эмчилгээний явцад нүд нь бүрэлзээд энэ цаашлаад хүчтэй огьж эхэлсэн. Тухайн үед эмнэлгийн зүгээс яаралтай тусламж үзүүлсэн гэж байгаа хэдий ч яаралтай тусламжийг улсийн нэгдсэн 3 дугаар эмнэлэгт үзүүлсэн байдаг.
Тус 3 дугаар эмнэлгийн эмнэлзүйн үйлчилгээгээр хараа бүрэн сохорсон буюу баруун талын нүд 99 хувийн харааны алдагдалтай, энэ нь явцдаа нөгөө нүдэндээ нөлөөлөх эрсдэлтэй гэж үзсэн.
Бид энэ асуудлаар холбогдох хууль тогтоомж, олон улсын стандартуудыг судалж үзсэн. Олон Улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч нь 10 буюу түүнээс дээш жил үйл ажиллагаа эрхэлсэн нарийн мэргэжлийн, мөн түүнчлэн яаралтай тусламж үзүүлэх баг хамт ажилладаг юм билээ. Гэвч монголд филлер буюу дүүргэгч эмчилгээг иргэдэд хийхдээ ямар нэгэн стандарт, удирдамжгүй байсан.
Үйлчлүүлэгчийн сохорсон байдал нь дахин хараа сэргэх боломжгүй буюу гуравдугаар зэргийн сохролт гэж явдаг.
Тухайн хохирогч эмэгтэй 30 гаран насны ганц бие хөгжлийн бэрхшээлтэй охинтойгоо 70 гаран насны ээжтэйгээ амьдардаг. Өрхийн бүх хэрэгцээгээ хангадаг түүний гэр бүл өнөөдрийн байдлаар эдийн засгийн байдал цаашид бий болох бүхий л нөхцөл байдал зогсонги байдалд орж байгаа буюу нэг гэр бүлийн амьдрал сүйрэлд хүрээд байна.
Мөн үргэлжлүүлэн Өмгөөлөгч Г.Минжмаа "Уг эмэгтэй нүдэндээ филлер тарилга хийлгээд баруун нүдний хараагаа алдсан. Хохирогч бүсгүйг Cinderella эмнэлэгээс 500 сая төгрөг авсан хэр нь дахин мөнгө авахаар сүрдүүлж байна хэмээн цахим орчинд сэвээд байсан. Угтаа бол Cinderella эмнэлэг 60 мянган ам.долларыг л өгсөн. Ингэхдээ энэ мөнгийг хууль шүүхийн байгууллагад гомдол гаргаж өгөхгүй байхыг шаардсан. Одоогийн байдлаар хохирогч эмэгтэй Герман, Непал улсуудад эмчилгээний зардалд өөрөөсөө 110 мянга орчим ам.доллар төлчихсөн байна. Хохирогч эмэгтэй 65 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан" гэсэн юм. .
Уншиж байна |