Энэ долоо хоногийн эхээр Атлантын тэнгисийн ёроол дахь Титаник хөлөг онгоцыг үзэхээр гурван жуулчин, нэг хөтөч, жолоодогчийн хамт далайн гүнрүү шумбасан Титан шумбагч аппарат далай руу орсноосоо хойш 1 цаг 45 минутын дараа холбоо тасарсан. Улмаар эрэн хайх ажлыг эхлүүлж, зургадугаар сарын 22-нд энэ шумбагчийн хэлтэрхийг Титаник хөлөг онгоцны орчмоос олсон юм.
Титаник, Титаныг холбосон өөр нэг сэжим
Энэ шумбагч аппарат дэлбэрэх чимээг хэдэн өдрийн өмнө АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний, шумбагч онгоц илрүүлэх зориулалт бүхий маш нууц цэргийн акустик систем бүртгэсэн гэж Тэнгисийн цэргийн хүчний нэрээ нууцалсан өндөр албан тушаалтан мэдээлсэн талаар The Wall Street Journal сонин дамжуулсан байна.
Түүний өгүүлснээр, Титан аппарат Титаник онгоцны зүг шумбаснаас хэдхэн цагийн дараа энэ чимээ бүртгэгдсэн аж. Дэлбэрэлтийн чимээг бүртгэсэн системийн нэрийг эх сурвалж хэлээгүй бөгөөд энэ нь "үндэсний аюулгүй байдалтай холбоотой" хэмээн тайлбарласан байна. Энэ систем дэлбэрэх чимээг тодорхой байршилд болсныг тогтоосон, чухамхүү энэ газраас шумбагч аппаратны хэлтэрхийнүүдийг олсон гэж The Wall Street Journal сонин мэдээлжээ.
Тухайн үед АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнийхэн хүлээн авсан акустик мэдээллийг судалж, Титан шумбагч аппарат холбоо тасрах үед байсан байршилд дэлбэрэлттэй адил үзэгдэл болсон гэж тогтоосон байна. Гэхдээ энэ чимээ үүсэх болсон шалтгаанд цэргийнхэн бүрэн итгэлтэй байгаагүй гэнэ. Ингээд хүлээн авсан мэдээллээ эрэн хайх, аврах ажиллагааг удирдаж байсан хүнд дамжуулж өгсөн байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |