Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Суралцах чадварын ерөнхий үнэлгээний шалгалтад 100 хүүхэд орж байна
2023-06-23

Өнөөдөр дэлхийн топ 50 их дээд сургуулийн шалгалтад тэнцсэн, тэргүүлэх зэрэглэлийн мэргэжлээр суралцах гэж байгаа 100 хүүхэд Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож байна.

 

Боловсролын үнэлгээний төвийн дарга Д.Ганбат

 

Сүүлийн 30 гаруй жил хаалттай байж, зөвхөн нөлөө бүхий дарга нар, улс төрчдийн хүүхдүүдэд л Боловсролын зээлийн сангаас зээл авдаг гэсэн мэдээлэл цацагдаж, иргэдийн дунд бухимдал үүсээд байсан. Бид энэ удаад боловсролын зээлийн санг анх удаа нээлттэйгээр сонгон шалгаруулалт зарлаж, тэтгэлэг олгохоор болсон. Уг сонгон шалгаруулалт нь хоёр үе шаттай явна. Үүнд:

 

  • Нэгдүгээрт, Хүүхдүүд сургуулийн эрэмбэ, тэргүүлэх мэргэжил, гадаад хэлний оноо, сурлагын голч оноогоороо 20 хүртэл оноо авна.
  • Хоёрдугаар шатанд суралцах ур чадварын шалгалт өгөх юм.

 

Бүртгэлд 133 иргэн материалаа ирүүлж эхний шатны шалгаруулалт буюу бичиг баримтын бүрдэл, сургуулийн эрэмбэ, хэлний оноо зэрэг үзүүлэлтээр 33 суралцагч шаардлага хангахгүй гэж үзсэн учир хасагдан өнөөдөр 100 хүүхэд Суралцах чадварын ерөнхий үнэлгээний шалгалтад оролцож байгаа юм.  Үүнээс эхний 50 шалгуулагч дэлхийн шилдэг сургуульд суралцах санхүүжилтийн эрхээ авна. 

 

Шалгалт өнөөдөр улсын нэгдүгээр сургууль дээр өгөх бөгөөд шалгалтын материалыг цагдаа, тагнуулын байгууллагын хяналтан дор бэлтгэж, шалгалтын явцыг хэвлэл мэдээллийн байгууллагаар нээлттэй, шууд дамжуулан үзүүлж байна. Шалгалт 90 минут үргэлжлэх бөгөөд шалгалтын дүнг эцэг, эх хүүхдүүдийг оролцуулан шууд гаргана" гэв. 

Shuud.mn
Сонин хачин