Засгийн газрын шийдвэрийн дагуу МИАТ компани орон нутагт нислэг үйлдэхээр болоод буй. Монголд зочлох жилийн хүрээнд аялал жуулчлалыг дэмжих зорилгоор орон нутгийн нислэгийг сэргээж, 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 8 аймаг руу долоо хоногт 1-3 удаа тогтмол нислэг үйлдэх юм.
Орон нутгийн нислэгт зориулан МИАТ төрийн өмчит компани ӨАБНУ-ын CEM AIR компаниас CRJ-200 маягийн агаарын хөлгийг нойтон түрээсийн зарчмаар түрээслэн авчээ. Уг хөлөг өчигдөр 19:54 цагт Чингис Хаан олон улсын нисэх буудалд газарджээ.
Уншиж байна |