Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Бөхчүүдийг идэвхээр хасах ХЗДХЯ-ны шийдвэрээс МҮБХ болгоомжилж байна
2023-06-23

ХЗДХЯ-ны Үндэсний бөхийн салбар хорооны төвлөрсөн гишүүдийн хурлаар Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны 1-9 давааны барилдаануудад бөхчүүдийг идэвх харж хасах болон давуулах дүрмээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. МҮБХ-ноос уг шийдвэр нь дараах шалтгаануудын улмаас хүндрэл учруулна хэмээн үзэж байна. 

 

 

1. Наадмын түрүү, үзүүр болон цолны даваануудад бөхийг идэвхээр хасах нь Монгол түмний тусгаар тогтнол, эв нэгдэл, сайн сайхны бэлгэдлийн илэрхийлэл, үндэсний их баяр наадмаа үзэж байгаа нийт ард олон, үзэгчдэд таагүй сэтгэгдэл төрүүлэх, үүнээс шалтгаалсан ямарваа нэгэн маргаан үүсэх

 

2. Идэвхээр давуулах шийдвэр гарсантай холбогдуулан жилд нэг удаа цол олгох наадмын барилдаанд бөх өрсөлдөгчөө мэх хийн давахыг эрсдэлтэйд тооцон, зөвхөн идэвх гаргах үйлдэл, хөдөлгөөн хийж монгол бөхийн үндсэн суурь зарчим алдагдах

 

3. Орон нутагт болох сум, аймгийн наадмуудыг зохион байгуулагчид бөхийг хэлмэгдүүлэх, хохироохоос болгоомжилж байна.

 

Тиймээс бөхийг идэвхээр хасах дүрмийг наадмын барилдаанд хэрэгжүүлж, шийдвэр гаргах комисс байгуулах нь зүйтэй хэмээн үзэж, ХЗДХЯ-нд ханджээ. 

 

Shuud.mn
Сонин хачин