Гандантэгчэнлин хийдээс нийгэмд үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Гандан телевизийн захирал Ж.Одгарьд
Урьд өмнө нь ийм хэрэг огт гарч байгаагүй. Одоогоор хэрэг үүссэн байж болзошгүй нөхцөл байдлын талаар цагдаа болон ажиллаж байна.
Дотооддоо болон бусад холбогдох газруудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд одоогоор эцсийн хариу гараагүй байна. Нийгэмд гарсан энэ асуудалд бид маш их цочирдсон.
Анхнаасаа тэр ярилцлагыг хийж, нэр усийг нь шууд зарласан явдал хүүхдийн эрхэнд халдсан маш ноцтой хэрэг болж байгаад бидний хувьд их харамсалтай байгаа. Энэ асуудлаар нийгэмд ялгаварлан гадуурхагдах бодитой явдал үүслээ. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй байхад олон нийтийн сүлжээгээр буруутгах нь хэрээс хэтэрлээ.
Хэвлэл мэдээлэл ярилцлага хийж, тодорхой хүүхдүүдийн нэрийг олон нийтэд зарласан нь хүүхдийн эрхэд халдсан харамсалтай явдал болсон. Ярилцлага өгсөн хүүхдүүд нийгэмд гадуурхагдаж байна. Монголд болон Энэтхэгт сурч байгаа хүүхдүүдийг гутаан доромжилж байгаа асуудал үүсээд байгаа юм.
Мөн нэр бүхий төрийн албан тушаалтнууд хүртэл цахим орчинд байр сууриа илэрхийлж, болчимгүй үйлдэл гаргаж байна. Бид одоо ч хэлмэгдэлтэд өртөж байна. Монголчууд маш цөөхүүлэхнээ шүү дээ. Ийм байхад нэг нэгийгээ хэмлэх нь буруу юм. Энэ асуудал буддын шашинд байдаггүй зүйл. Монгол байтугай Энэтхэгт ч ийм асуудал гардаггүй. Үүнийг хэн хаанаас зохиогоод гаргаад ирснийг гайхаж байна." гэв.
Уншиж байна |