Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн багийн нутаг “Орхон” голын усанд хоёр хүн осолдсон дуудлага 06 дугаар сарын 22-ны өдрийн 17:58 цагт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид усанд осолдсон 23 настай залуу, 9 настай хүүхдийг өчигдөр 21.35 цаг хүртэл эрэн хайсан ч олоогүй байна.
Эрэн хайх ажиллагааг өнөөдөр үүрийн 04:50 цагт дахин эхлүүлжээ.
Уншиж байна |