Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
"Хэсэг тамирчид холбооны асуудлыг далимдуулж хувийн эрх ашгаа хангаж байна"
2023-06-22

Дэлхийн аваргын сорилийг дэмжиж Монголын Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид мэдээлэл хийлээ. 

 


Чөлөөт бөхийн тамирчдын төлөөлөл


Холбоон дотор болж байгаа асуулыг далимдуулж өмнөх тамирчид өөрсдийн хувийн эрх ашгийг харж сорил тэмцээнээ хийхгүй гэсэн байр суурьтай байгаа. Сорил хийх тухайд гуравдугаар сарын 07-нд батлагдсан журам гэж байдаг. Тэрийг нь УАШТ-ий өмнөх багш нарын техникийн зөвлөгөөн хурал дээр энэ талаар ярьсан байгаа. Ингэхдээ "УАШТ-ий дараа ДАШТ-нд явах  сонгон шалгаруулалт хийнэ" гэсэн журмыг танилцуулсан байдаг. 


Холбоо өмнө нь дотроо хоёр хуваагдчихсан байсан. Харин одоо тамирчид хоёр хуваагдах хэмжээнд хүрч байна. Үүний ард ямар хүмүүс байгааг мэдэхгүй байна. Үүнээс үүдээд бид өнөөдөр гэхэд Говь ресотод ДАШТ-д бэлдэх хамтарсан бэлтгэлд гарчихсан байгаа. Гэтэл өмнөх тамирчид уг асуудлаас болж бэлтгэлдээ огт ирэхгүй байгаа.  Тэнд бүхэл бүтэн шигшээ багийн хамтарсан бэлтгэл гэхэд 20 гаран тамирчид байна. 

 

Зарим тамирчид сорилт тэмцээн ДАШТ-тэй хэтэрхий ойрхон байна гэсэн. Ойрхон байх ямар ч үндэслэл байхгүй.  Сорилт тэмцээний журам дээр 45-60 хоногийн өмнө бүх юм болно гэж батлагдсан. Энэхүү сорилт тэмцээн нь зөвхөн Монголд болоод байгаа юм биш, дэлхийн жишиг шүү дээ. Энэ дэлхийн аварга бидний хувьд маш чухал учраас сорил хийнэ, хийхгүй гээд талцаад яваад байгаа юм. Ирээдүйн залуу тамирчдадаа боломжтой олгох тухай асуудлыг харах нь зүйтэй" гэв. 

 

Shuud.mn
Сонин хачин
Chono boroonoor gej. Iim balai yum hiih baisan yum ulsiin avarga zohiogood hereggui dee.
2023-06-22