Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
"Ашигт малтмалын 32 зөвшөөрөлтэй талбайд Н.Багабанди, П.Очирбат нарын охидын компани байна"
2023-06-22

Баянхонгор аймагт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудал болон зөвшөөрөл олгосон нь малчдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа талаар Экологич Д.Туяа мэдээлэл хийлээ. 

 

Экологич Д.Туяа


Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэд тус аймгийн Шинэжинст, Баян-Өндөр суманд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосноос үүдэлтэйгээр аюулгүй байдалд хамаарах сөрөг үр дагаврууд гарч буй талаар Тагнуулын ерөнхий газарт хандан мэдээлэл хийлээ.


Бид өнгөрсөн тавдугаар сарын 01-ний өдөр "Шинэжинст сумын нутаг дэвсгэрт 32 тусгай зөвшөөрөл олгогдсон. Үүнд төрийн албан тушаалтан өөрсдийн мэдээлэлд ойр давуу байдлыг ашиглан хүүхдүүдийнхээ нэр дээр том, ховор орд газруудыг авсан  тухай ҮАБЗ-д хандаж хэвлэлийн хурал хийж байсан. Уг хэвлэлийн хурал хийснээс хойш 52 хоног болж байхад ямар ч хариу бидэнд илгээгээгүй. 


"Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт зөвхөн нэг сумын нэг багт ашигт малтмалын 32 тусгай зөвшөөрөл олгосон нь стратегийн орд газрыг төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс өөрийн мэдээлэлд ойр, давуу байдлыг ашиглан хэсэгчлэн тусгай зөвшөөрөл олгон, хувийн компани дээр авсан байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Цаасан дээр буусан бодит баримтаар Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охины гүйцэтгэх захирлаар нь ажилладаг 100% Канадын хөрөнгө оруулалттай компанид дөрвөн тусгай зөвшөөрөл бичигдсэн байна. Мөн Шинэжинст сумын "Уртын гол" гэдэг багт 32 ширхэг тусгай зөвшөөрөл олгосон байна. Иргэдийн ярьж буйгаар, энэ газар Ерөнхийлөгч асан П.Очирбатын охины хамааралтай компани байж болзошгүй гэсэн таамаг мэдээлэл байна. Ингэснээр ашигт малтмалын газар болон шат, шатны хурлын байгууллага тусгай зөвшөөрлийг судалгаагүй, эмх замбараагүй олгосон нь малчдын Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь ноцтойгоор зөрчигдөөд эхэлсэн.

 

Иймд ҮАБЗ биднийг үл хүндэтгэж, бидний шийдэхийг хүсэж байгаа асуудлыг огт тоож хараагүй тул Өнөөдөр ТЕГ-т дээрх асуудлыг хянаж шалгаад өгөөч ээ хэмээн хандаж байна. 

Shuud.mn
Сонин хачин
Ганбаатар:
Эд ичдэггүй улс юм хошуугаа шааж маний г цусгүй болтлл сорж идэх нь! Юу амлаж Төрийн толгойд сууцгаалаа даа! Есөн үеэрээ иднэ гэсэн юм байх даа! Чааваас
2023-06-25
МЯГАА:
ТУЯА НАЙЗ МААНЬ ҮНАХЭЭР ДАЙЧИН ШҮҮ. МЯТАРШГҮЙ ТУЯА.
2023-06-24
Болд:
Эд нарыг нэг нэгээр нь ангуучилж цааш нь харуулахаас өөр сонголтгүй л боллоо доо. Энэ байдал даамжирвал удахгүй монгол цус урссан ашигт малтмалын төлөөх дайнд нэрвэгдсэн Африк болох хаалга нэгээр нээгдлээ
2023-06-23
Ийм л шившгийн амьтад даа. Еөрөнхийлөгч байсан нөхдүүд
2023-06-23
bultun:
bagabanid idej hanahguiee , OT.g ter l erh medlee ashiglaj hudaldsan hun mun !
2023-06-23
Зочин:
Үе нь өнгөрсөн хулгайчуудаас чөлөөлж газар нутгаа авья
2023-06-22