УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн ордны арын цэцэрлэгийг иргэдэд нээлттэй болгох чиглэлийг 2022 оны тавдугаар сард өгсөн. Харин одоогоор энэ чиглэл биелэлээ олоогүй байна.
Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэн нь нийслэлийн харьяанд бүртгэлтэй байдаг байна. Тэгэхээр уг ажлыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын хариуцан хийнэ гэсэн үг. Эх сурвалжуудын мэдээллээр УИХ-ын даргын өгсөн чиглэлийн дагуу уг цэцэрлэгт хүрээлэнд тохижилт, үйлчилгээ хийж, төмөр хашааг буулгах ажлыг эхлүүлжээ. Энэхүү ажилд Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн тавдугаар сард 140 сая төгрөг зарцуулсан байна
Энэ жилийн хувьд Улаанбаатар хот түүхэндээ хамгийн их хөрөнгөөр буюу 13.8 тэрбум төгрөгөөр нийтийн эзэмшлийн гудамж цэцэрлэгийн ногоон байгууламжийн арчилгааг хийхээр төлөвлөсөн.
П.ГОО
Уншиж байна |