Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Бямба гаригаас нийтийн тээврийн дөрвөн чиглэл өөрчлөгдөнө
2023-06-22

 

Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 15,16, 17,18, 21, 23, 24, 25 дугаар Баянзүрх дүүргийн 26,36 хороодын нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн санал хүсэлт, зорчих эрэлт хэрэгцээг хангах зорилгоор дараах чиглэлүүдийн замналд өөрчлөлт оруулж 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс үйлчилгээг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

 

1. Ч:24Б “ТЭЦ-4 - 3,4-р хороолол - Гандан” чиглэлийг Ч:24Б “Нисэх-ТЭЦ-4 - 3,4-р хороолол - Гандан” болгон өөрчилж өдөрт нийтийн тээврийн үйлчилгээний 8 тээврийн хэрэгсэл 14 минутын интервалтай ажиллана.

 

2.Ч:76 “Архивын Ерөнхий газар-Яармагийн гүүр-3,4-р хороолол” чиглэлд өдөрт нийтийн тээврийн үйлчилгээний 8 тээврийн хэрэгсэл 12 минутын интервалтай үйлчилгээнд ажиллана.

 

3. Ч:63А “Хан хилсс хотхон-Ривер гарден хотхон-МУБИС-Ард кино театр” чиглэлд дундын “Жаргалан хотхон” хойд, урд автобусны зогсоол нэмэгдэж, Ч:63 “Хан хилсс хотхон-Ривер гарден хотхон-МУБИС-Ард кино театр” болгон өөрчилж, өдөрт 6 тээврийн хэрэгсэл 10 минутын интервалтай ажиллана.

 

4. Ч:71 “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Хүннү 2222-Төв цэнгэлдэх хүрээлэн” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, Ч:71 “120 мянгат-Хүннү 2222-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай” болгон өөрчилж, өдөрт 7 тээврийн хэрэгсэл 11 минутын интервалтай ажиллана.

 

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Анхнаасаа зөв хий:
Түгжрэл нэмэгдэх нь дээ.
2023-06-24
сайн төлөвлөлт болжээ:
аль эрт энэ төлөвлөлт маршрутыг явуулах байсан даа,шууд шууд хот руу ордог
2023-06-22