НАРШИЛТ ГЭЖ ЮУ ВЭ? Наршилт гэдэг нь нарны хүчтэй төөнөсөн тусгалын нөлөөгөөр бие дулааны цохилтод орж, өөрийнхөө дулааны зохицуулгыг хийж чадахгүй болсноос үүдэж хямарч, хордлогод орохыг хэлнэ.
ХЭН ИЛҮҮ ӨРТДӨГ ВЭ? Наршилтанд бага насны хүүхдүүд, өндөр настнууд илүү өртдөг.
ШИНЖ ТЭМДЭГ НЬ ЮУ ВЭ? Дотор бачуурч нозоорох, нүд харанхуйлж, манарах, огиудас хүрэх, бөөлжих, суулгах, бага зэрэг халуурах, ходоод, гэдэсний хэвийн ажиллагаа хямардаг.
НАРШСАН ҮЕД ЮУ ХИЙХ ВЭ?
Буцалсан усыг хөргөөж задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж шавших, шингэн уух
Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж үзүүлж, зөвлөгөө авах
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ
Наранд аль болох бага яв
Нарны халхавч, нүдний шил, малгай тогтмол хэрэглэх
Гар, хөл, хүзүүгээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно
Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юм уу нойтон алчуур, малгай хэрэглэх
Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд байлгаж, мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлж өгөх
Шингэнийг аль болох ойр ойрхон ууж байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Уншиж байна |