Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд МҮЭ-ийн холбооноос олон мянган иргэд хөдөлмөрчдийн саналыг хүргүүлсэн боловч, хүргүүлсэн саналыг хассаны зэрэгцээ дэд ажлын хэсгээр эцэслэн хэлэлцээгүй байхад тус хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор оруулсан, МҮЭ-ийн холбооноос тэтгэвэр өвлөгддөг болгох тухай, Нийгмийн даатгалын засаглал зэрэг олон саналыг хуулийн төсөлд хүргүүлсэн талаар мэдээлэл хийлээ.
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат:
МҮЭ-ээс өгсөн дэмжигдсэн санал:
Нийгмийн даатгалын сан хууль гэдэг бол даатгуулагч бидний л хууль. Уг асуудлыг засгийн газар 10 жил хэлэлцэж байна. 60, 70, 100 жил цаашид явах энэхүү хуулийг нэг гаргах гэж байгаа бол алдаа мадаггүй, хамгийн гол нь шударга гаргахыг хүсэж байна. Ирээдүйд зарцуулахаар хадгалсан мөнгөндөө бид нар өөрсдөө эзэн байх нь НД-ын багц хууль юм. Хувийн тэтгэвэрийн асуудалд УИХ-ын гишүүдийн лобби орж байна гэсэн хардлагатай байна. Мөн НДҮЗ, ЭМДҮЗ зөвхөн их хуралд тайлангаа тавьдаг биш нийт даатгуулагч нартаа тайлангаа тавьдаг бай гэх шаардлагийг тавьж байна" гэв.
Уншиж байна |