Онцгой байдлын байгууллагын 19 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн шинэ байрны нээлтийн ажиллагааг зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн зөвлөх, хошууч генерал Ц.Тогоо, Шадар сайд С.Амарсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нар оролцсон юм.
Тус барилга нь Гал түймэр унтраах, аврах 1-р зэргийн ангийн үндсэн болон туслах албаны автомашины тавиулан, цутгамал төмөр бетон хийц бүхий 7 давхар, 500 хүний хурлын заал, 170 гаруй өрөө тасалгаатай, гурван блокоос бүрдсэн иж бүрэн цогцолбор юм.
Энэхүү барилгыг улсын төсвийн 21.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр бариулж ийнхүү ашиглалтад оруулж байна. Барилгын ажлыг “Голден лайт групп” ХХК гүйцэтгэсэн юм.
Уншиж байна |