Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг Боловсролын Үнэлгээний төвийн дарга Д.Ганбат танилцууллаа.
Боловсролын үнэлгээний төвийн дарга Д.Ганбат
ЭЕШ-ыг энэ жил 06 болон сард зохион байгуулах, блокчейн технологи сүлжээнд байршуулснаар дүн оноог хэн ч засах болон устгах боломжгүй болсон. Мөн Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн оноог дүйцүүлэх зэргээр хэд хэдэн онцлогтой байлаа.
Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 47 шалгалтын байран дээр 2460 комисын гишүүд ажиллаж шалгалтыг зохион байгуулсан. Ирцийн хувьд 34462 шалгуулагч хамрагдахаар бүртгүүлсэн байсан хэдий ч 31874 шалгуулагч шалгалтад хамрагдаад 92,6 хувийн ирцтэй ЭЕШ зохион байгуулагдаж дууссан.
Шалгалтад хамгийн их шалгуулагч хамрагдсан хичээл Математик /21810/ байсан бол хамгийн бага шалгуулагч хамрагдсан хичээл /787/ Орос хэл байлаа. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 158 шалгуулагч 800 оноо авсан. Өнөөдрөөс шалгуулагчид батламжаа хэвлэн авах боломжтой.
800 оноо авсан хүүхдийн тоо:
Мөн энэ жилийн тухайд найман хичээлийн шалгалтын дүн өмнөх жилээс буурсан үзүүлэлттэй байна. Гэхдээ энэ нь уралдаант шалгалт буюу эрэмбэлэх зориулалттай тул үүгээр боловсролын чанарыг шууд дүгнэх боломжгүй. Харин үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байгаа шалгалт гэдэг утгаараа дунд сургуулийн төгсөгчдийн түвшинг харж болохоор байгаа юм.
Шалталтын дараа тодорхой хэмжээний өргөдөл гомдол ирсэн. Өнөөдрийн байдлаар 150 гаруй өргөдөл ирээд байна. Энэхүү гомдлын ихэнх нь шалгалтын дүн оноог дахин засуулах мөн материалтайгаа танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Одоогоор 100 орчим шалгуулагчийн гомдлыг шийдвэрлээд байна" гэв.
Уншиж байна |