Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Л.Чинбатад ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН гурван зүйл ангиар хэрэг нээжээ
2023-06-19

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын малчин залуусыг "Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбат машинаараа  хөөж буй бичлэг тархсан. Тэгвэл уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна. 

 

 

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт "Зүүнбүрэн сумын нутаг "Сүмийн булан" нэртэй газарт энэ сарын 15-ны өдөр 13.40 цагт иргэн Л.Чинбат нь тус сумын иргэн Б, М нарыг Тоёота Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн" гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн ирсэн байна. Мэдээллийг дагуу иргэн Л.Чинбатын  үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. 

 

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

 

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

2.1.онц харгис хэрцгийгээр;

2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;

2.3.захиалгаар;

2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;

2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;

2.6.хоёр, түүнээс олон хүнийг;

2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж;

2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;

2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;

2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;

2.11.бүлэглэж;

2.12.эрүүдэн шүүж;

2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;

2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

 

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ 13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах

 

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

 

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ 20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах

 

1.Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж;

2.2.бусдын эд хөрөнгийг дээрэмдэж;

2.3.галдан шатааж;

2.4.бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж;

2.5.бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Shuud.mn
Сонин хачин
Энэ хүн бол олон жил маш олон хүний эрхэнд халдаж, сэлэнгийн ард түмний мал амжиргаа, гацуурт компанийн ажиллагсадын хөдөлмөр хамгаалал, цалин хөлс хууль ёсны эрх ашгийг маш бүдүүлэг зөрчиж ирсэн бурангуй этгээд юм. Хүний ам нас ч хохирсон тохиолдол зөндөө байдаг. Гацуурт компани татвар төлдөггүй, улсаас авсан хоосолсон сан тоогоо алдсан. Энэ товаршийн бүх хууль бус үйл ажиллагааг шалгаарай хамгийн болохгүй этгээд шүүүү.
2023-06-28
Даварцан нөхөрт зохих хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.Хөрөнгө мөнгөтэй байлаа гээд ард иргэдийг машинаар хөөж мөргөж болдог үгүйг мэдрүүлэх хэрэгтэй.Шүүхийн байгуулага яаж тийм их газао авсаныг ч шалгах шаардлагатай.
2023-06-28
Зочин:
Монголд хууль гэж байдаг бол ард түмний хөрөнгөөр баяжиж сагсан ийм улсад хариуцлага хүлээлгэж ялыг нь эдлүүлэх хэрэгтэй
2023-06-28
Дууяаа:
ЧИНБАТАД ИЙМ ИХ ГАЗАР ХЭН ӨГСӨН БЭ.ГАЗРЫГ УЛС МЭДЭЛДЭЭ АВАХ ЁСТОЙ.АРД ТҮМНИЙ ӨМЧ ШҮҮ.ХИЙСЭН ХЭРЭГТЭЭ ЯЛАА ҮҮРЭЭД ШОРОНДОО ОР.
2023-06-28
Гийнаа:
Энэ нөхөр МАН. АН алийгч хахуулдаж амьдарч яваа арчаагүй гөлөг. Ардын хүүхдийг дайрч алах гэдэг даварчихсан гахай вэ. Шоронд харваж үхэх хүн бна
2023-06-20
Монгол улс хулгайчдад ээлтэй улс, шоронд орохгүй
2023-06-20
Харж л байя шүүхийг мөнгөний өмнө бөхийх үгүйг!!!
2023-06-19
ex orondoo baij gaduurhald urtuj baihad yun 3 zyil angi we.ene hyn shig ajillaj ylsdaa tatvar tulchihuud olon yum yari ailgasan bolohoos alaagyi baihad
2023-06-19
tostoi hoshignogiig ni bambidaad og
2023-06-19
golgiig narsand avaachij bandi bolgoochee
2023-06-19
Za odoo ene balai novshiig sain shalga. Evluuleg gej helehgui bailgui dee
2023-06-19
наад зүйлчлэл чинь яг нөгөө хэдэд нь таарах хуулийн зүйлчлэл байна
2023-06-19