Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Аялал жуулчлалын бүсэд ариун цэврийн байгууламж дутагдаж байна
2023-06-19


Урин дулаан цаг ирж, иргэд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо байгалийн сайхан аялах тохиолдол ихээр нэмэгджээ. 


Энэ амралтын өдрүүдэд Байгалийн сайхнаараа гадаадын төдийгүй дотоодын жуулчид хүртэл очихыг хүсдэг газруудын нэг  Улаанбаатар хотоос 300 гаруй км-т орших Сэлэнгэ аймгийн байгалийн дурсгалт газруудаар аялахаар зорьлоо. 


Дотоод болон гадаадын аялагчид Сэлэнгэ аймагт дотоодын болоод гадаадын аялагч, жуулчдын сэтгэлийг татдаг олон сайхан үзэсгэлэнт газар нутаг, онцлог үзмэрүүд байдаг. Тухайлбал зөвхөн нэг өдрийн аялагчид Шаамар сумын нутагт орших “Дэвсэг ээж” буюу Ээж мод, Сүхбаатар хот дахь Хулан хатан, Алтанбулаг дахь Буур хээрийн тал, Оргидог булаг, Тужийн нарс, Цамхаг, Дулаанхаан уул, Алтанбулаг сумын Номтын ам Далийн ягаан цэцэг, Буур хээрийн тал, Гүннуур, Сайханы хөтөл зэрэг үзэсгэлэн төгс байгалийн сайхнаар аялж болох юм. 

 

Эдгээр өдрүүдэд аялж буй аялагчдын заримтай нь санал бодлоо хуваалцлаа. 

 

Аялагч Х.Намуун: Бид Сайхны хөтөл орох замдаа Сэлэнгэ аймагт орших "Гүн нуур", "Тужийн нарс", "Ээж мод"-ыг үзэж сонирхсон. Гэхдээ хамгийн гоё нь Сайхны хөтөл байсан. Энэ хадан дээрээс цааш харахад их л өргөн уудам, амар амгалан санагдсан. Бороотой үед ирсэн болохоор хэдийгээр жоохон даарсан ч гэсэн харагдах үзэгдэл нь үнэхээр гайхалтай дуу алдам байсан. Харин хамгийн дутагдаж байгаа зүйлийн нэг бол арин цэврийн байгууламж байлаа. Манайхан дотоодын төдийгүй гадаадын жуулчдаа татахын тулд ариун цэврийнхээ байгууламжийг маш сайн хангаж, иргэддээ үйлчлэх хэрэгтэй юм шиг санагдлаа. Нүхэн жорлонг халж, боловсон ариун цэврийн байгууламжтай болох хувьсгалыг эхлүүлэх хэрэгтэй байна. 

 


 

Аялагч Л.Хэрлэн: Өнөөдөр би найзуудын хамт аялж байна. Цаг агаар яг сайхан үед ирлээ. Бидний хувьд бүгд залуу хүмүүс учраас аялал зугаалгыг илүүд үзэх болсон. Хүмүүс аялалдаа их мөнгө зарцуулдаг болчихсон байна. Залуус их харагдах болжээ. Бидэнд аялахад тулгарч байгаа асуудал гэвэл нэгдүгээрт хог хаягдал нөгөө нь цэвэрхэн ариун цэврийн байгууламж байлаа. Бид олон улсын сайн жишээг дагах хэрэгтэй. Манайхан аль ч салбарт судалгаа, шинжилгээ хийдэг боловч гарц, шийдлийг нь орхигдуулдаг. Аялал жуулчлалын салбар гэхэд хаана хүрэх, яаж хөгжихөө тодорхойлж чадаагүй л байна. Нэг жишээ хэлэхэд, БНХАУ 2011 оноос хойш аялал жуулчлал хөгжүүлэх хэд хэдэн бүс, ядуурал ихтэй газар нутагт Тандалт судалгааны төвүүд байгуулж, маш нарийн судалгаа хийсэн байдаг. Түүнийгээ шинжилж, гарц гаргалгааг нь тодорхойлоод саналаа боловсруулж, Засгийн газартаа өргөн барьснаар цаг алдалгүй бодлого шийдвэрээ гаргасан байна. Үүний үр дүнд бидний сайн мэдэх Жан Зья Жи буюу Тэнгэрийн хаалга хэмэзх газарт сүүлийн 3-4 жилийн дотор аялал жуулчлал маш эрчимтэй хөгжсөн. Бээжингээс 1000 км зайтай ч байгалийн үзэсгэлэн бүрдсэн Дабэ гэдэг тосгоны иргэдийг ядуурлаас гаргахын тулд дэд бүтцийн асуудлыг шийдэж, айл болгонд хийх ажлыг нь хуваарилж өгсөн байдаг. Энэ мэтээр бид байгаль орчин, улсынхаа эдийн засгийг сайжруулах хэрэгтэй байна. 

 

 

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрийн 9.3 хувийг улсын болон орон нутгийн чанартай, Тусгай Хамгаалалттай газар нутаг эзэлдэг зэрэг нь аялал жуулчлал хөгжүүлэхэд таатай олон нөхцөл, нөөц боломжийг бүрдүүлж өгдөг. Түүнчлэн аймгийн хэмжээнд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй 20 гаруй жуулчны бааз, амралтын газар, 40 гаруй том, жижиг зочлох үйлчилгээний байгууллага жуулчдыг хүлээн авч, үйлчилж байгаа аж. Амралтын өдрүүдэд аялахаар очсон аялагчид бүгд сэтгэл хангалуун байгалийн сайхныг бишрэн явж байсан хэдий ч аялал жуулчлалын салбарыг сайжруулахын тулд олон нийтэд зориулсан үйлчилгээний байгууламжуудыг нэмж байгуулах шаардлагатай онцлон хэлж байлаа. 

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
Рр:
Өөрсдөө 00 аваад явж болдгүй юм уу. Эзгүй хээр газар хэн 00 бариад хэн ажиллуулах юм бэ
2023-06-19
Өөрсдөө 00 аваад явж болдгүй юм уу. Эзгүй хээр газар хэн 00 бариад хэн ажиллуулах юм бэ
2023-06-19
oliviastephen02:
I have a testimony to share. Having my ex husband back has brought great joy in my life. My husband left me and moved to California to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that darted me to Dr.Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together today, This man is powerful, you can contact him now. I will advice anyone that have marriage or relationship problem to contact Dr Excellent now he's the solution to all you problems. Here his contact. WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,Read about him here: https://drexcellentspellcaster.godaddysites.com
2023-06-19
Туршлага сыдлах дуртай хүмүүс бусад улсын туршлага судлаач дээ
2023-06-19