Дэлхийн шилдэг 50 их сургуульд тэнцсэн, урилга авсан хүүхдүүдэд БЗС дахин шалгалт авахаар болсоноо мэдэгджээ. Цаг хугацааны хувьд хэт тулгуу шалгалт авахаар болсон нь хүүхдүүд сургуульдаа явж чадахгүйд хүргэж байгаа талаар эцэг эхчүүд байр сууриа илэрхийлэн, БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд хандаж байна.
Эцэг эхийн төлөөлөл, Дэлхийн шилдэг 50 их сургуульд тэнцсэн 100 хүүхдийн эцэг эх өчигдөр боловсролын газарт цуглацгаасан. Уг шалгаруулалт дөрөвдүгээр сард явагдаад тавдугаар сарын 31-нд дуусах ёстой юм. Гэтэл тавдугаар сарын 31-нээс хойш хэд хэдэн удаа хариуг хойшлуулаад эцэг эхчүүдэд хүлээлт үүсгэсэн. Дэлхийн шилдэг 50 их сургуульд тэнцсэнШалгарсан 100 хүүхдүүд дотроос дахиад 50, 60, 70 хүүхдэд авах эсэх хариу нь тодорхойгүй, хэдэн хүн авах нь тодорхойгүй, ямар төсөв байгаа нь тодорхойгүй зарчим үйлчлээд байгаа учраас өнөөдөр эцэг эхчүүд хүүхдийнхээ төлөө явж байна.
Бидний хамгийн их гайхаж байгаа зүйл нь дэлхийн топ 50 сургуульд шалгуулаад тэнцчихсэн хүүхдүүдээс дахин шалгалт авч байгаа ямар ч зөв агуулга байхгүй байна. Тийм ч учраас засгийн газрын зээлийн сангаас дүрэм журмаараа дэлхийн шилдэг сургуулиудад орсон хүүхдүүддээ тэтгэлэгээ шууд өгөх хэрэгтэй.
Мөн шалгалтын гарсан хариуг хүүхэд болгонд дугтуйнд хийж өгнө гэсэн. Үүний оронд бүх хүүхдүүдийг кодолж авсан оноогоор нь жагсаах ёстой гэж үзэж байна.
Зургаадугаар сарын 15-нд гарсан ЗГ-ын тэмдэглэгээгээр тухайн хүүхдүүдээс нэмж шалгалт авна гэсэн зүйл ярьж байсан. Гэтэл энэ шалгуур чинь тавдугаар сарын 31-нд дуусчихсан байх ёстой шалгуур шүү дээ.
Үүнийг нэг жилд хувааж үзэх юм бол жилд 30 хүүхдийн асуудлыг шийдэх л асуудал байгаа юм. Монгол Улсад жилд төгсөж байгаа хүүхдүүдийн 0.001 хувьд нь ч хүрэхгүй байгаа юм. Бидний хүүхэд дэлхийн шилдэг сургуульд тэнцэхийн тулд тоглох цаггүй, унтах нойргүй, дуртай зүйлээ ч хийж чадахгүй зөвхөн хичээлээ л хийж ирсэн. Үүнийхээ хариуд шилдэг сургуульд тэнцэж чадсан. Иймд дэлхийн шилдэг сургуулиудад тэнцсэн хүүхдүүдийн урилгыг нь хараад л ямар ч гадны оролцоогүйгээр зээлээ олгодог систем тогтоохын оронд хэрэгтэй хэрэггүй дүрэм журам гаргачихсан явж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна" гэсэн юм.
Уншиж байна |