Сэлэнгэ аймгийн Ерөө сум Бугант 3 дугаар баг “Гучин тавын ам” /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 115 км, Бугант багаас 40 км орчим, Мандал сумаас зүүн хойд зүгт 160 км орчим /-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 22:41 цагт хүлээн авсан.
Тус дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн Засаг даргын тамгын газар, мэргэжлийн алба, сайн дурын хэсгийн ажилчид нийт 55 хүн, 3 автомашинтай ажиллаж, 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 11:35 цагт түймрийг цурамд оруулж, 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 16:30 цагт бүрэн унтрааж Ерөө сумын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Уншиж байна |