Урин дулаан цаг ирсэн энэ үед нийслэлчүүдийн хамгийн их чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудын нэг бол Богдхан уул юм. Иймд аялагчид болон жуулчдад зориулж Монголын явган аялалын холбооноос Богдхан ууланд замын тэмдэг, тэмдэглэгээг хийжээ.
Монголын явган аялагчдын холбоо нь олон улсад түгээмэл хэрэглэгддэг аялалын замын тэмдэг, тэмдэглэлийн стандартын онцгой эрхийг Монголд нэвтрүүлэх эрхийг авсан бөгөөд анхны тэмдэг, тэмдэглэгээг Дархан цаазат Богдхан уул Зайсан-Дугуй цагаан чиглэлийн явган аялалын замд байршуулсан байна.
Тус явган аялалын замын тэмдэг, тэмдэглэгээг Монгол улс даяар нэвтрүүлэх зорилготой байгаа аж.
Уншиж байна |