Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Bиза Консалтинг компани 600 гаруй иргэдээс 4 тэрбум төгрөг залилжээ
2023-06-15

Цахим залилангийн гэмт хэргийн 600-800 гаруй хохирогчдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. 

 

Хохирогчид: Г.Болорчимэг, Л.Эгшиглэн хэмээх захиралтай "Visa consulting mongalia" гэх компани АНУ, БНСУ, Австрали зэрэг улс руу гэр бүлийн, сургалтын, аялалын зэрэг олон төрлөөр виз гаргаж өгнө гэж олон жил залилангаар үйл ажиллагаагаа явуулж байгаа газар юм. Энэ газар нь маш олон жил залилан хийж, олон хүнийг тэрбумаар хэмжигдэх хэмжээний хохирол учруулаад байгаа юм. 


Одоогоор Л.Эгшиглэн гэх хүнийг цагдаа дээр байцааж байгаа. Харин түүний эхнэр Г.Болорчимэг нь залилан хийсэн хэр нь цагдаад байцаагдахгүй, бүр өөр шинэ газар нээчихсэн үйл ажиллагаагаа явуулж, залилан хийгээд явж байна.


"Visa consulting mongalia" нэртэй фэйсбүүк хуудас нь нээлттэй, хүмүүсээс мөнгө залилж авсаар л байна шүү дээ. Эдгээр хүмүүс залилан хийж тансаг амьдарч байна. 

 

Одоо цагт Монголд хулгай хийсэн, залилан хийсэн хүмүүс л сайн сайхан амьдарч байна. 600 гаруй хүнийг дөрвөн тэрбум төгрөгөөр залилаад зүгээр л сууж байна. Яагаад энэ хүмүүс зүгээр гадуур сэлгүүцээд яваад байгаа юм бэ? хуулиа чангатгаж болдоггүй юм уу. 

 

Виз зуучлалын төлбөр гэж таван сая төгрөг авдаг. Тэгээд тийзийг нь захиалахгүй, виз мэдүүлэлгүй өөрсдөө мөнгийг нь авчихдаг. Жишээ нь эхнэр, нөхөр хоёр нэг хүүхэдтэйгээ Австрали явъя гэхэд виз мэдүүлгийн мөнгө 5 сая, дээр нь тийзийн төлбөр 18 сая, дахиад 1 сая, нийт 24 сая төгрөг авчихсан байгаа юм. 

 

Энэ мэтчилэн хохирсон иргэд маш их байна. Иймд дээр дурдсан хүмүүсийг шалгаж бүх мөнгөө аван автлаа шүүх цагдаагаар явах болно. Харин ийм хэрэгт орохгүй байхын тулд Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан энэ мэтийн залилангийн фэйсбүүк хуудсуудыг тэр дор нь шалгаж таслан зогсоох хэрэгтэй юм байна гэдгийг хатуу хэлэхийг хүслээ. 

Shuud.mn
Сонин хачин
er:
Цагдаа нар нь нөгөө хүмүүсийг албаар гадуур явуулж наймаалцах гээд байдаг юм шиг санагддаг даа.
2023-06-15
өөрсдөө хууль номоор нь мэдүүлэг энэ тэрээ өгөөч ээ зөвлөгөө энэ тэрээ аваад
2023-06-15
тэнэг зальт үнэгээр дүүрч дээ
2023-06-15