Зөвшөөрлийн тухай хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой тусгай зөвшөөрлүүдийг бүрэн цахимжуулах үүргийг Ерөнхий сайд өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр холбогдох сайд нарт өгсөн байна.
Тодруулбал, ирэх наймдугаар сарын 1-н гэхэд бүх буюу 240 тусгай зөвшөөрлийг цахим, шилэн болгох үүргийг өгчээ. Хэрэв уг үүргийг биелүүлээгүй буюу цахимжуулаагүй тохиолдолд тухайн тусгай зөвшөөрлийг УСТГАХААР болсон байна.
Уншиж байна |