Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урд хөршид хийх айлчлалын хүсэлтийг БНХАУ-ын талаас хүлээж авахгүй байгаа гэх асуултад Д.Амарбаясгалан дарга хариулт өглөө.
Тэрбээр "МУ-ын Ерөнхий сайдын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын тов хоёр улсын Засгийн газар хооронд тогтсон. Тодорхой хэмжээний нууцлалын зэрэгтэй байдаг учраас хугацааг хэлэх боломжгүй байна. БНХАУ-ын зүгээс Ерөнхий сайдын албан ёсны айлчлалтай холбоотой татгалзсан хариу өгсөн зүйл байхгүй. Ерөнхий сайдын айлчлал улс төр болон эдийн засгийн ямар ач холбогдолтой байх вэ гэх асуудлаар хоёр тал ярилцаж байна. Уг айлчлал улс хооронд экспорт импортын асуудлыг нэг мөр шийдсэн, төмөр замын холболтын цэгүүдийг эцэслэн тогтсон, МУ-аас гарч байгаа экспортын бараа бүтээгдэхүүн тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүний биет хэмжээг албан ёсоор тохирсон үр дүнтэй, ач холбогдолтой айлчлал болох талаар хоёр тал хариуцлагатайгаар ажиллаж байгаа" гэлээ.
П.ГОО
Уншиж байна |