Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 23 асуудал хэлэлцсэн байна. Тухайлбал, Ерөнхий сайдын зүгээс төсвөөс санхүүжилт авч байгаа Тусгай сангуудын менежментыг сайжруулах үүрэг даалгаврыг холбогдох сайд нарт өгсөн байна.
БЗС-ийн шинэчлэлийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан " Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу БЗС-ийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй ил тод болгохтой холбоотой тогтоол батлагдлаа. БЗС дангаараа Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын тэтгэлэг, дэлхийн ТОП их, дээд сургуулиудад тэнцсэн оюутнуудад зээл маягаар олгогдож ирсэн. БЗС-аас гадна ИНЕГ, АМГТГ, Эрдэнэт үйлдвэр зэрэг байгууллагууд тус тусдаа сургалтын тэтгэлэг зээлийн асуудлаар шийдвэр гаргадаг. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дан ганц БЗС дээр үйл ажиллагаа нь явагдах чиглэл гарсан. Энэ дагуу БШУ-ын сайдад нэг сарын хугацаатай холбогдох журмыг шинэчлэн баталж, сонгон шалгаруулалт явуулах системыг нийтэд болгох үүрэг өглөө. 2023 онд ТОП сургуулиудад тэнцсэн оюутнуудад олгох тэтгэлэг, түүний сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд тодотгол хийж, шинэчлэгдсэн системээр шалгалт явуулах шийдвэр гарсан.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ирэх сарын 9,10-нд зохион байгуулагдах Монголын эдийн засгийн форумыг үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахтай холбоотой үүрэг чиглэл өгөгдсөн. Энэ форумд оролцохоор ирж байгаа РАНК зочдын тоо нэмэгдсэн байна. Уг эдийн засгийн чуулга уулзалтад БНСУ-ын томоохон хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирж оролцоно. Мөн Рио Тинто группын ТУЗ-ын дарга, зөвлөлийн гишүүд хүрэлцэн ирнэ" гэлээ.
Уншиж байна |