Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
"АЗЗА-ын компаниудыг нэгтгэвэл замын засвар арчлалт чанаргүй, зам эзэнгүй болно"
2023-06-14

Өнгөрсөн долоо хоногийн засгийн газрын хуралдаанаар авто зам засвар арчлалтын үйлчилгээ эрхлэгч 20 ААН ашиггүй ажиллаж байна гэх үндэслэлээр нэгтгэх шийдвэр гаргасан. "Авто зам засвар арчлалт" ТӨХК-иас 20 байгууллагыг нэгтгэхийг эсэргүүцэж буй талаар Монголын авто замчдын ҮЭ-ийн холбооноос мэдээлэл өглөө. 

 


Монголын авто замчдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв


Авто замын АЗЗА-ын компаниуд хамгийн бага нь 40-60 жил болчихсон компаниуд байдаг. Дээр гаргасан шийдвэр бол нэгдүгээрт нийгэмд хортой бөгөөд иргэд хэрэглэгчийн аюулгүй байдлыг алдагдуулах шийдвэр болсон. Хоёрт  авто замчдын төрийн өмчийн компанид хамгийн багадаа 30-40 хүн ажиллаж байгаа. Мөн хувийн хэвшлийн найман компанид 8-10 хүн л ажилладаг. Тиймээс эдгээр ажилчдын нийгмийн хамгаалал, ажлын байрны баталгаа алдагдах юм. 

 

21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа авто зам засвар, арчлалт(АЗЗА)-ын 20 компанийг нэгтгэх шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гарлаа. Ийнхүү тус бүрдээ 1.5 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй 20 авто зам засвар, арчлалтын компанийг нэгтгэж, нийт 38 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компани болгон өөрчлөн байгуулж байна. Ийнхүү нэгтгэсний дараа олон нийтэд хувьцаа гаргах шийдвэр гарсан. 


АЗЗА компаниудыг 20-иод жилийн өмнө нэгтгэж байсан удаатай. Нэгтгэсний дараагаар энэ нь боломжгүй юм байна. Тиймээс тус тусдаа статустай компани байх ёстой гээд тусад нь гаргаад явсан байдаг. 


Мөн АЗЗА-ууд ашиг олдоггүй. Жишээ нь: Улсын төсөвт олон улсын дэлхийн байгууллага, Азийн хөгжлийн банкнаас гаргасан судалгаагаар 100 тэрбум төгрөгөөр улсын чанартай авто замын засвар арчлалт хийнэ гэж тооцоо гаргасан байдаг. Гэтэл улсаас 35 тэрбум төгрөгийг баталж өгдөг. Энэ мөнгөө баталж өгөөд, хувьцаа гаргаад дээрээс нь ашиг олно гэж ярьж байна. Үүнээс гарах үр дагавар нь засвар арчлалт чанаргүй, зам эзэнгүй болох мөн иргэд чанаргүй зам дээр аюул осолд орж амь насанд том хэмжээний хохирол учрах эрсдэлтэй болно гэж үзэж байна. 

 

Улсын чанартай автозамыг эзэнгүйдүүлэх, зам хариуцагч нь замаа засахгүй, барилга барьж ашгийн төлөө гүйж, зам замын байгууламжийн бэлэн байдалд сөргөөр нөлөөлж, иргэдийн амь нас, ачаа тээврийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа.

 

Орон нутгийн АЗЗА-ын 20 компанийн ажилчдын 60 орчим хувь нь  10-аас дээш жил ажилласан ажилтнууд аж.  Ажилтнуудын ажлын байрыг хэрхэн хадгалах, нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ зэрэг асуудлыг хэвлэлийн хурлын үеэр онцолж байлаа. 

Shuud.mn
Сонин хачин
Зам одоо ч эзэнгүй л байгаа шдээ??!!
2023-06-15
молом:
Нэгтгэх нь зөв АЗ ын компани нэртэй хүн хүч техник хэрэгсэлгүй нөхдүүд зам тавих гэж гурилддаг түүний оронд мэрэгжлийн ажилчидтай орчин үеийн техниктэй хүчирхэг байгууллага байх нь хамаагүй дээр. Энэ ҮЭ ийн гэх юмнууд элдэв юманд оролцож явах юм дуугай л хүмүүсийн өгсөн татвараар амиа зогоогоод явна биз гүйх нохойд гүйхгүй нохой саад гэж
2023-06-15
ХУЦДАГ АВГВИ ВЭ
2023-06-14