Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
О.Батхүү: Нэг хувийн шимтгэл авах нь хууль бус гэдгийг Дээд шүүх тогтоочихсон
2023-06-14

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуул цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 

 

ШӨХТГ-ын дарга Н.Мандуул "Өчигдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгээс ШӨХТГ-ын есөн банкинд тавьсан акт хүчинтэй гэх шийдвэр гаргасан. 2022 оны наймдугаар сарын 12-нд ШӨХТГ-аас орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны даалгавар бичсэн. Нэр бүхий 9 арилжааны банк дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна. Анхан шатны шүүх хуралдаан энэ оны дөрөвдүгээр сард болж, банкуудын талд шийдвэр гарсан байдаг. Харин ШӨХТГ анхан шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. Давж заалдах шатны шүүхээс ШӨХТГ-ын талд шийдвэр гаргаснаас албан тушаалтны даалгавар хүчинтэй болж байна гэсэн үг. Арилжааны банкууд дээд шүүхэд хандах эрх нь нээлттэй. Дээд шүүх хүлээн аваагүй тохиолдолд энэхүү акт хүчин төгөлдөр үйлчилнэ" гэлээ. 

 

Өмгөөлөгч С.Ялалт " ШӨХТГ-аас банкуудад тавьсан албан шаардлагын дагуу давж заалдах шатны шийдвэр хэвээр үлдэх юм бол үр дагаврыг арилгах арга хэмжээг арилжааны банкууд авч хэрэгжүүлэх шаардлага үүсэж байна. Тодруулбал, 2021, 2022 онд зээлдэгч нараас авсан шимтгэлийг буцаан олгох, ирээдүйд авах зээлд үндэслэлгүйгээр шимтгэх авахгүй гэсэн үг. Албан даалгаврыг банкууд сайн дураар биелүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг албадан гүйцэтгэнэ. Өмнө нь Иргэний хэргийн шүүхээр шимтгэлийн асуудал хоёр удаа шийдэгдсэн. Иргэд сайн дураараа нэхэмжлэл гаргаад хоёр удаа шимтгэлээ авчихсан үйл баримт байгаа. Энэ хоёр хэрэг дээр миний бие өмгөөлөгчөөр ажилласан. Тэгэхээр иргэд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад үндэслэлгүй гэж үзсэн шимтгэлээ буцаан гаргуулах боломж нээлттэй" гэсэн. 

 

Өмгөөлөгч О.Батхүү "Энэ асуудлыг 2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн гаргаж тавьсан. Эхний ээлжинд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд шаардлага хүргүүлсэн. Монголбанк ямар ч арга хэмжээ аваагүй. Иймээс ШӨХТГ-т "Банкууд нэг хувийн шимтгэлийг хууль бусаар авч иргэдийг хохироогоод байна" гэх гомдол, хүсэлт өгсөн. Энэ хүсэлтийн дагуу ШӨХТГ-аас нэр бүхий есөн банкинд шалгалт оруулж 1 хувийн шимтгэл авч байгаа нь хууль бус болохыг тогтоосон. Энэ дагуу шүүхэд хандсан. Шүүхэд хандахад үнэ төлбөргүй буюу стратегийн өмгөөлөл хийсэн. Үүний үр дүнд захиргааны хэргийг шүүхийн шийдвэр гарлаа. Банкууд давж заалдсан ч ДЭЭД ШҮҮХ хүлээж авахгүй байх гэж бодож байна. Энэ асуудал өмнө нь Дээд шүүхээр хоёр удаа хэлэлцэгдээд эцэслэгдсэн маргаан. Нэг хувийн шимтгэл авах нь хууль бус гэдгийг Дээд шүүх тогтоочихсон. Өнөөдрийн байдлаар орон сууцны зээлтэй 110 мянган иргэн бий. Буцаан олгох дүн 47 орчим тэрбум төгрөг. Өчигдрийн шүүх хурлын шийдвэр бол зөвхөн 2021, 2022 онуудад буюу олгогдсон зээлтэй холбоотой асуудал" гэлээ. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин