“Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, “Цахим Өртөө” холбоо, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл хамтран гадаадад суугаа 200,000 гаруй иргэдийг төлөөлөх УИХ-ын гишүүнтэй болохыг шаардсан #БидТөлөөлүүлэхЭрхтэй аяныг зарлаж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Цахим өртөө холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхдөл:
Өнөөдөр гурван байгууллага нэгдэж, гадаадад суугаа 200,000 гаруй мянган иргэдийг төлөөлдөг УИХ-ын гишүүнтэй болох боломжийг нээж өгөхийг шаардаж #Бидтөлөөлүүлэхэрхтэй аянг зарлаж байна. Энэ удаад ч мөн холимог системээр намын жагсаалтад гадаадад байгаа иргэд санал өгөх эрхтэй болж байгаа хэдий ч энэ бол зөвхөн УИХ-ын суудлын 38 хувийг сонгоход л гадаадад байгаа иргэдэд оролцож байгаа нь бол МУ-ын иргэний үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.
Монголд амьдарч байгаа бол тойрогт санал өгч болдог. Гадаадад амьдарч байгаа бол тойрогт санал өгөх эрхгүй байгаа нь үндсэн хуулиар олгогдсон үл ялгаварлах зарчмыг зөрчиж байгаа юм.
Гадаадад суугаа 200,000 гаруй мянган иргэд Монгол улсынхаа эдийн засагт маш том хувь нэмэр оруулдаг. Жил бүр 500 гаруй сая ам.доллар Монгол Улс руу шилжүүлдэг. Энэ нь манай ДНБ-ний 3-4 хувийг эзэлж байгаа.
Харьцуулж үзвэл, манай орны хамгийн том эдийн засгийн салбар болох уул уурхайн олборлох салбар ДНБ-ний 13-15 хувийг эзэлдэг. Үүнтэй харьцуулахад гадаадад суугаа иргэд 500 гаран сая доллар шилжүүлж байгаа бол уул уурхайн олборлох салбарын дараа орох хэмжээний улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулж байна.
Энэ бүх үндэслэлээр монгол улсын иргэд маань хаана амьдарч байгаагаас үл хамаараад му-ын төрийн байгууллагийг сонгох, УИХ-ыг сонгох сонгуульд тэгш сонгох эрх байх ёстой хэмээн үзэж байгаа юм.
Дэлхийн 190 гаруй улсаас 115 нь гадаадад байгаа иргэдийнхээ сонгох эрхийг бүрэн хангадаг. Иймд УИХ-ын сонгуулийн тухай хуульд тодорхой заалтуудыг өөрчилж, тойрог байгуулах үед гадаадад байгаа иргэддээ зориулаад тодорхой тойргууд гаргаж өгөхийг хүсэж байна. Гадаадад амьдарч буй иргэдийг тив тивээр нь бүсчилж тойрог үүсгээд УИХ-ын гишүүнтэй болох хүсэлтэй байна. 126 гишүүний 3-4 гишүүний асуудлыг л ярьж байна. Парламентийн 2-3 хувьтай л тэнцэх суудлыг гаргаж өгөөч" гэсэн юм.
Уншиж байна |