Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Долоон настай хүүхэд усанд живж, энджээ
2023-06-13

 

Аялал зугаалгын улирал эхэлж, усанд осолдсон дуудлага нэмэгджээ. Баян-Өлгий аймаг, Бугат сумын 3 дугаар багийн “Хасбаатарын хөшөө" гэдэг газарт зугаалж явсан зургаан хүний нэг нь Ховд голын усанд живжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн нь хамтран 26 настай эрэгтэйг 06 дугаар сарын 12-ны өдрийн 07:00-22:25 цаг хүртэл эрэн хайсан ч олоогүй байна. Эрэн хайх ажиллагааг өнөөдөр өглөөний 07:00 цагаас дахин эхэлжээ. 

 

Мөн Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сумын нутагт Дэлгэрмөрөнд өсвөр насны хүүхэд энджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн нийт 20 хүн, 4 автомашин, 1 завьтайгаар  7 настай, эрэгтэй хүүхдийг эрэн хайсан ч олоогүй байна. Нийт 20 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байна. 

Shuud.mn
Сонин хачин