Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Төсөв нь батлагдсан ч Тайгам Алтай ХХК газар чөлөөлөөгүйгээс 3000 хүүхэд сургуульгүй байна
2023-06-12

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд байрладаг Алтай хотхоны оршин суугчид цуглаан хийж, “Тайгам Алтай” компаниас сургууль, цэцэрлэгийн газрыг чөлөөлөхийг шаардлаа. Тус хотхон 10 000 гаруй мянган оршин суугчтай, сургуулийн насны 3000 хүүхэдтэй аж. Гэвч өнөөдрийг хүртэл сургууль, цэцэрлэг бариагүйгээс болж, 3000 хүүхдийн сурах эрх зөрчигдөж буйг оршин суугчид хэлж байна.

 

 

10 000 гаруй оршин суугчтай Алтай хотхон сургууль бариагүйгээс болж хүүхдүүд гурван километр эрсдэлтэй замаар явж, 141, 79 дүгээр сургуульд суралцдаг байна. Гэвч тухайн сургуулиудын хүчин чадал хэтэрч, нэг ширээнд гурван хүүхэд суудаг болсноор тус хотхоны хүүхдүүдийг авахгүй боломжгүйгээ мэдэгдэж эхэлжээ.

 

 

Тиймээс Алтай хотхоны оршин суугчид Тайгам Алтай компанийн захирал Ц.Даваасүрэнг ирж, сургууль, цэцэрлэгийн газрыг шийдэж өгөхийг шаардаж байна. Шийдээгүй тохиолдолд хотхоны орчимд ямар ч барилга, байшин бариулахгүйгээ мэдэгдлээ.

 

Алтай хотхон ашиглалтад ороод 13 жил болж байгаа ч сургууль, цэцэрлэггүй өнөөдрийг хүрчээ.

 

 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Нэг ч мкв ногоон байгууламжгүй, хүүхдийн талбайгүй хотхон. Үлдсэн жаахан газарт нь орон сууц, зочид буудал барина гэж байна. Уг нь сургууль барина гэж хотхоны төсөл хэрэгжүүлэгч компанитай тохирсон. Эргээд харангуут сургууль, цэцэрлэг биш орон сууц, зочид буудал болсон байна.

 

Сарын өмнө БШУЯ, нийслэл, Тайгам Алтай компанитай уулзалт хийсэн. Өнөөдөр бид 3000 хүний гарын үсэг цуглуулсан байна. Дараагийн уулзалтыг Улаанбаатар хотын захирагчтай хийнэ.

 

Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд 640 хүүхдийн сургууль барихаар БШУЯ-нд төсөв нь тавигдсан. Газрын асуудлыг шийдээгүйгээс болоод жил бүр хойшилдог" гэдгийг хэлж байна.

 

Хотын стандартаар 1000 хүн ам тутамд 200 хүүхдийн сургууль байх ёстой. 16 000 хүн амтай энэ хотхонд 3200 хүүхдийн сургууль байх ёстой. Мөн энэ хотхоны 30 хувь нь ногоон байгууламж байх ёстой аж. 

 

Сургуулийн газар чөлөөлөхгүй байгаа Тайгам Алтай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах асуудлыг тавина гэдгээ Х.Ганхуяг гишүүн хэлж байна. Ингэснээр тухайн газарт улсын мөнгөөр сургууль барих боломж бүрдэнэ гэв. 

 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
DR VENKATA +19083082601:
Бөөрөө зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласандаа Др Миний бөөрийг 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн мэргэжилтэн Венката яагаад бусад нь үнээ нэмээд амлалтаа биелүүлэхгүй байгаа юм бэ? Тэдэнтэй DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM эсвэл whatsap +19083082601 хаягаар холбогдоно уу. Би үнэхээр аз жаргалтай, аз жаргалтай Монголоос ирсэн Барьямаа бол миний нэрээр нэг бөөрөө зарсан донор
2023-06-12
DR VENKATA +19083082601:
Бөөрөө зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласандаа Др Миний бөөрийг 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн мэргэжилтэн Венката яагаад бусад нь үнээ нэмээд амлалтаа биелүүлэхгүй байгаа юм бэ? Тэдэнтэй DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM эсвэл whatsap +19083082601 хаягаар холбогдоно уу. Би үнэхээр аз жаргалтай, аз жаргалтай Монголоос ирсэн Барьямаа бол миний нэрээр нэг бөөрөө зарсан донор
2023-06-12
ГАВЛААД ГАНЦАД ХИДЭГ ХУУЛИ ЯАРАЛТАИ БАТАЛЖ ХОРИ
2023-06-12
Зочин:
Бүргэдаа гэж нэг муу хулгар чихт бөх Барилга барина гэж иргэдийг сургууль, цэцэрлэггүй газар цуглуулж хохироож байна. Түүнийг шоронд хийх хэрэгтэй.
2023-06-12
жуу:
Төр эхнээс нь зохицуулахгүй ингэж давраагаад байгаам даа. Тэр олон мянган хүнтэй хотхонд ганц сагсны шит байдаггүй гээд бод доо. Монгол хөсрий хар эрчүүд хүүхдэд үнэндээ яг ингэж л ханддаг. Зарим валиар эмэгтэйчүүд бас энэ ангилалд орно.
2023-06-12