Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Э.Батцоож: Хүүхэд тоглоомдоо даруулж эрсдэхийг дахиж хармааргүй байна
2023-06-12


Хүүхэд гэрт ч, гадаа ч аюулгүй орчинд байх эрхтэй. Энэ орчныг хүүхдийн асран хамгаалагчид болон аюулгүй орчин бүрдүүлэх албан тушаалтан, мэргэжилтнүүд бий болгох үүрэгтэй. Гэтэл алдрай бяцхан хүүхдүүд тоглоомын талбайд тоглож наадаж байгаад гэмтэж бэртэж, амь насаа алдаж буй харамсалтай мэдээ ээлж дараалан гарах боллоо.

 

Хамгийн сүүлд тавдугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн XV хорооны тоглоомын талбайн гулсуур унаж, 12 настай охины гавлын яс цууран, тархинд нь цус хуржээ. Хүүхдийн тоглоомын талбай стандартын шаардлага хангаагүй байгаатай шууд холбоотой. Тоглоомын талбайд байршуулсан тоглоомууд стандартын шаардлага хангахгүй, арчилж, тордон, эвдрэл гэмтлийг нь засч сэлбээгүйн улмаас хүүхдүүд аюулд орж байна.

 

Э.Батцоож, Д.Очбат нарын гагнуурчид нэгдэж хугарч тасарсан хүүхдийн тоглоомын талбайг гагнаж засварлах "Ирээдүйн аян" нэртэй сайн үйлсийн аянг 2023 оны зургаадугаар сарын 20-27-ны хооронд зохиохоор болжээ. 

 

Аяныг санаачлагч Э.Батцоож " Хүүхэд тоглож байгаад тоглоомондоо даруулж үхэхийг дахиж үзмээргүй байна. Тоглоом нь салж үүрдийн тахир дутуу болохыг дахиж хармаагүй байна. Бидний хэдэн залуус сайн санааны үндсэн дээр "Ирээдүйн аян"-ыг санаачилж хугарч тасарсан хүүхдийн тоглоомын талбайг гагнаж засварлах гэж байна. Одоогоор 80 гаруй гагнуурчин бидэнтэй нэгдсэн байна. Энэ тоо нь одоогоор бидний хувьд хангалттай биш байгаа тул гагнуурчин залуусаа аянд мааньд нэгдэхийг хүсэж байна" гэсэн юм. 

 

Нийслэлд буй тоглоомын талбайн тал хувийг засаж, шинэчлэх шаардлагатай

 

Нийслэлд 650 орчим хүүхдийн тоглоомын талбай бий. Гэхдээ үүний тал хувийг нь зайлшгүй засаж, шинээр тохижуулах шаардлагатай аж. Тодруулбал, стандартын шаардлага хангахгүй, хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй 300 гаруй тоглоомын талбай бий. Эдгээрийн олонх нь 1970-1980 онд баригдаж, эдэлгээний хугацаа дууссан нь төмөр, мод бүхий гулсуур, савлуур юм. Үүнээс гадна, олон улсын стандартын дагуу баригдсан тоглоомын талбай Монгол Улсад нэг ч байдаггүй аж.

 


Хотын дарга стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй амралт, хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалтыг дүүрэг бүрээр зохион байгуулж, стандартыг мөрдүүлэх чиглэлээр эзэмшигч, ашиглагч байгууллагуудад зөвлөмж, мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ дагуу нийт 44 байршлын тоглоомын талбайд хяналт шалгалт хийхэд 60 хувь нь эрсдэлтэй байжээ.


Иймд иргэдийг хугарч тасарсан, хүүхдэд аюултай тоглоомын талбайн байршлыг 95115862 (Д.Машбат) дугаарт байршлаа хэлээд засуулах боломжтой боллоо. Мөн сайн дураараа тоглоомын талбайг засварлах залуусыг нэгдэхийг уриаллаа. 

 

Гэмтсэн гурван хүн тутмын нэг нь хүүхэд байдаг

 

ГССҮТ-д жилд 10-40 мянган хүүхэд осол гэмтлийн шалтгаанаар эмчлүүлдэг байна. Үүний талаас илүү хувь нь гадаа тоглож байхдаа гар хөлөө хугалж, толгой, тархиа гэмтээдэг аж. Тодруулбал, нийт гэмтсэн хүүхдүүдийн 41.2 хувь нь ямар нэг зүйлээс унаж, 17 хувь нь амьгүй механик хүчинд өртсөн байдаг. Түүнчлэн 2017 оноос хойш гэмтэж, бэртсэн хүүхдийн тоо тогтмол өссөөр байгаа бөгөөд осол гэмтэлд өртсөн гурван хүн тутмын нэг нь 0-15 насныхан байна. Эдгээрээс хамгийн их хувийг 0-4 насныхан эзэлж буй юм. Уг нь хүүхдийн тоглоомын стандартыг 2017 онд баталсан ч төрийн албаныхан хүүхэд хамгаалах асуудалд хойрго хандаж буй учир гэмтсэн хүүхдийн тоо буурахгүй, эвдэрхий тоглоом цөөрөхгүй байна. Зөвхөн энэ оны нэгдүгээр улирлын байдлаар ГССҮТ-д 10000 орчим хүүхэд хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.



Хүүхэд хохироход хуулийн хариуцлага хүлээх хүн алга

 

Стандартын шаардлага хангаагүй тоглоомын талбайг хянаж, засах сэтгэлтэй албан хаагч байхгүйн улмаас олон арван хүүхэд амь насаараа хохирч, олон зуун эцэг, эх шар махтайгаа хатаж байна. Хайртай үрийнхээ амийг хаанаас нэхэх учраа олохгүй бэтгэрэх аав, ээжээс хараа хяналт, хариуцлага шаардах нь хүний ёсноос гажууд хэрэг. Харин ч эрүүл аюулгүй тоглоомын талбай цогцлоохоос хөрөнгө, мөнгөө харамлаж, хумсалсан этгээдүүдэд хуулийнхариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Гэтэл манай улсад энэ тогтолцоо эсрэгээрээ. Өөрөөр хэлбэл, хүүхэд тоглож яваад эрсдэл хүлээвэл өөрөө л хохироод өнгөрдөг. Тоглоомын талбайнстандарт мөрдөөгүйн улмаас хүний амь эрсэдсэн байсан ч шийтгэл хүлээдэггүй тогтолцоо энд тэнд эвдэрхий төмөр өрчихөөд хүүхдэд ээлтэй хот гэж гаарахад хүргэж байна

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин