Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
NYT: Украины давшилт амжилттай болвол ОХУ дайчилгаа зарлаж болзошгүй
2023-06-12

Удаан хүлээлгэж байсан Украины сөрөх давшилт эхэлсэн талаар өнгөрсөн долоо хоногт Украин, Барууны орнууд төдийгүй Оросын тал ч баталсан. Энэ сөрөх давшилт амжилттай болвол Орост дайчилгаа зарлаж болзошгүй гэсэн болгоомжлол гарах болжээ. 

 

Тодруулбал, Украины сөрөх давшилт амжилттай болвол Оросын Ерөнхийлөгч Владимир Путин бүх нийтийн дайчилгаа зарлаж болзошгүй гэж барууны орнуудын албаны зарим этгээдүүд болгоомжилж байгаа талаар АНУ, Европын холбооны албан тушаалтнуудаас авсан эх сурвалжтайгаар  The New York Times (NYT) сонин бичжээ.  ОХУ Украины цэргүүд үндсэн цохилтыг өгч буй газарт хамгаалалтаа хангалттай бэхжүүлж чадахгүй байх зэрэг алдаа гаргавал хүч мөхөстөж, бүх нийтийн дайчилгаа зарлах магадлалтай гэж Америкийн тагнуул үзэж байгаа аж.

 

Сонинд бичсэнээр, Украины Зэвсэгт хүчин эзлэгдсэн нутгаа эргүүлэн бүрэн чөлөөлж чадна гэдэгт барууныхан эргэлзэж байгаа гэнэ. Гол суурингуудыг эргүүлэн авах эсвэл ОХУ дайны ирээдүйн талаар бодохоос аргагүй байдалд хүргэх хэмжээний цохилт өгч чадвал үүнийг сөрөх давшилтын амжилт гэж Украины холбоотнууд үзнэ гэж сонинд онцолжээ.

 

Сонинд мэдээлэл өгсөн, АНУ-ын тагнуулын албадын эх сурвалжууд давшилтын эхний шатанд Украины Зэвсэгт хүчин багахан ялалт байгуулж магадагүй гэнэ. Тухайлбал, Украины арми Донбассын нутаг дэвсгэрийн нэг хэсгийг чөлөөлж, эсвэл Оросыг Укграины баруун өмнөд хэсгээс шахах магадлалтай аж. Харин Запорожийн атомын цахилгаан станцыг чөлөөлвөл стратегийн төдийгүй бэлэгдлийн талаасаа тун чухал үйл хэрэг болно гэж сонинд онцолжээ.

 

Сөрөх давшилтын өөр нэг чухал зорилго нь Оросын армийн цэргийн хангамж зөөдөг, Крым рүү хүрэх хуурай замын хонгилыг таслах эсвэл багасгах явдал гэж Украины холбоотнууд үзэж байгаа аж.

 

Үүний зэрэгцээ, Украины Зэвсэгт хүчин нэг ч хотыг эзлэж чадахгүй, фронтын шугам дорвитой урагшилж чадахгүй бол АНУ болон Европын холбоо сөрөх давшилтыг бүтэлгүйтсэн гэж тооцно хэмээн NYT бичжээ.

 

Энд дуулгахад, Украин улс зургадугаар сарын эхээр сөрөх давшилтаа эхлүүлсэн юм. Давшилтын эхний шат АНУ-ын төсөөлж байснаас ч их амжилттай байсан гэж Вашингтон Пост сонины тоймч Дэвид Игнатиус холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэл дээр тулгуурлан бичиж байв. Түүний бичсэнээр, Украины цэргүүд зургадугаар сарын тавны өдөр өмнөд чиглэлийн хэд хэдэн бүс рүү зэрэг довтолгоод орсон, минижүүлсэн талбайнууд байсан ч Украины цэргүүд Оросын бэхэлгээг сэтэлж, 5-10 км урагшилж чаджээ. 

 

Байлдаан ийнхүү үргэлжилж байгаа нь Украины арми Мариуполь, Мелитополь руу хүрч, Крым рүү хүрэх Оросын хуурай замын хонгилыг сэтэлж чадна гэсэн найдварыг Америкийн албан тушаалтнуудад төрүүлж байгаа талаар Вашингтон пост сонин онцолсон байв.

 

Мөн энэхүү сөрөх давшилтын ачаар КУкраин стратегийн чухал нутаг дэвсгэрээ эргүүлэн авна гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгдэж байлаа. Түүний өгүүлснээр, фронт дээрх үйл явдал ирээдүйн хэлэлцээрт хүчтэй нөлөөлөх аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тэнэг өмбүү минь ээ:
Үхсэний чинь - Ах мах.. Монголын ах дүүс бол Буриад, Тува, Халимаг, Өвөрмонгол болон Шинжааны Торгууд-Өөлд нар болохоос биш Чингэст харшилтай Оросууд л лав биш ээ.
2023-06-12
Уучлаарай:
Крым, Донбасс, Херсон, Запарожье чинь ОХУ ын нутаг шүү. Путин ах, Төрийн Дум шийдвэрээ гаргачихсан.Дайн Оросын нутагт явж байна. Орос ах нар маань нутгаа алдчихаад байна
2023-06-12
Тэнэг өмбүү минь ээ:
Үхсэний чинь - Ах мах.. Монголын ах дүүс бол Буриад, Тува, Халимаг, Өвөрмонгол болон Шинжааны Торгууд-Өөлд нар болохоос биш Чингэст харшилтай Оросууд л лав биш ээ.
путлёрын ариун дайн шившиг болов????
2023-06-12
Мэдээ бичдэг хүн нь хэл устай, эрүүл ухаантай, зөвөөр сэтгэдэг, боловсролтой хүн юм. Эргүү ацнуудад зориулсан мэдээ бичнэ гэж ёстой байхгүй. Оросыг дэмжигч хөгшин залуу төгцөгүүд өөртөө таарсан юмаа д олж унш. Шууд.мн д баярлалаа
2023-06-12
Зочин:
УКРАЙНЫ НУТАГТ БАЙЛДАЖ БАЙХАД ОРОС ОРОН ЗАДАРДАГ ГЭЖ ЧАМД ХЭН ХЭЛСЭН ЮМ БЭ .ТАХИАН ТАРХИТАА
2023-06-12
Уучлаарай:
Крым, Донбасс, Херсон, Запарожье чинь ОХУ ын нутаг шүү. Путин ах, Төрийн Дум шийдвэрээ гаргачихсан.Дайн Оросын нутагт явж байна. Орос ах нар маань нутгаа алдчихаад байна
Чам шиг сэтгэлтэй эх орончид Урианхайн хязгаараа алдаж байхад сүүлд Давст уулаа алдаж байх үед нь яаг хаана явсан юм бээ??..
2023-06-12
Түрэмгийлэгчид ялах тавилан байхгүй. Бусдын газар нутгыг эзэлсэн хамгийн том эзэнт гүрэн ч нуран унах нь цаг хугацааны асуудал. Үргэлж тийм байсан
2023-06-12
хэрэв амжилтгүй болбол бас л гуйлгачин царайлаад, өөрсдөө дайчилгаа зарлах уу
2023-06-12
бямбасүрэн минь жаахан худлаа мэдээлэл бичиж хэдий хэмжээний мөнгө авч байна даа, жинхэнэ нээлттэй ардчилал чинь ОРОС, ХЯТАД 2-т л байдаг юм, шууд л нухах, АНУ,Европ шиг нууцаар нухдаггүй
2023-06-12
үхсэн хатсны чинь эх орон, нутгаа алдчихаад ялаад байна уу чи
2023-06-12
Чам шиг сэтгэлтэй эх орончид Урианхайн хязгаараа алдаж байхад сүүлд Давст уулаа алдаж байх үед нь яаг хаана явсан юм бээ??..
манай талынхан ялаад байхад танай талынхан ялагдлаа хүлээ л дээ, нөхөд өө
2023-06-12
манай ялгуусан орос хятад монголын хамтарсан улаан арми мөн ч хүчтэй байна, 1 алхам хойшоо 2 алхам урагшаа, удахгүй николаев, днипр, харков манайх болно
2023-06-12
укр, нато мэтийн сөрөг довтолгоон ч дээ, хэрэг алга, худлаа сүржигнээд л, 1970, 80-аад оны оросыг хуучин зэвсгийг л дийлэхгүй байж, сөрөг довтолгооныг зарлаж хийдэггүй юм даа, украйн задрах болно,
2023-06-12
Zochin:
Эзлэн түрэмгийлэгчид ялагдах нь гарцаагүй.Орос орон задрах болно.
2023-06-12
Зочин:
УКРАЙНЫ НУТАГТ БАЙЛДАЖ БАЙХАД ОРОС ОРОН ЗАДАРДАГ ГЭЖ ЧАМД ХЭН ХЭЛСЭН ЮМ БЭ .ТАХИАН ТАРХИТАА
Зочин:
Сөрөх давшилт нь амжилт олоогүй бөгөөд Оросууд УЖкраины нацикуудын онц чухал чиглэлүүд дэхь бүх давших оролдлогуудыг тас цохиж илүү давамгай байдалтай болсон гэж Батлан хамгаалахын төлөөлөлгч мэдээлсэн.
2023-06-12
Эх орноо чөлөөлж чадна Путлерийг бут нэргэж орос орон задарнаа
2023-06-12
үхсэн хатсны чинь эх орон, нутгаа алдчихаад ялаад байна уу чи