Улсын төсвийн бага хүүтэй зээлээр "тэжээгдэж" ирсэн газар бол Ц.Баатарсайханы Говь ХК. Тэд 20 жилийн турш 192 тэрбумын хөнгөлөлттэй зээлийг авсан түүхтэй.
Он дамжин олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан Хөгжлийн банкны зээлдэгчдийн тэргүүн эгнээнд бичигдсэн "Говь"-ийнхэн ээлжит шүүмжлэлийн бай болж байна. Тус компани өчигдөр Чойжин Ламын сүм музейн ногоон зүлгэн дээр загварын шоу зохион байгуулсан нь ийнхүү иргэдийн шүүмжлэлийг дагуулж эхэллээ. Өнөөдөр Улаанбаатар хотод загварын шоу зохион байгуулахад зориулсан газрууд олон бий. Гэтэл иргэдийн зорин очиж, тухлах болсон ногоон зүлгэн дээр тайз засан ногоон орчныг сүйтгэж байгаа үйл явц ийнхүү шүүмжлэлд өртсөн юм.
Төрийн тэргүүнээ эхлээд байгаль хамгаалах, ногоон орчинтой болох зорилго тавьж байхад ГОВЬ ХК эсрэгээрээ зүлэг талхалж, шоудав.