МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өчигдөр хуралдаж, ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан тухай өмнө нь мэдээлсэн. Гэтэл тус зөвлөлөөс өчигдөр А.Бүрэнбаатарыг албан тушаалд нь эргүүлэн томилсон тухай мэдэгджээ. Үүнийг эсэргүүцэн МҮОНРТ-ийн ажилчид мэдээлэл хийлээ.
Ажилчдын төлөөлөл: "Өчигдөр үндэсний зөвлөлийн хяналтын зөвлөлд ирүүлсэн дөрвөн удаагийн бичгийг үндэслэн дүгнэлт гаргаж, уг дүгнэлтээ үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэх хурал болсон. Энэхүү хуралд хэд хэдэн асуудал хэлэлцсэний нэг нь "МҮОНРТ-ийн захирал Бүрэнбаатарыг халсан процесс нь хууль бус шийдвэр байна. Үүнийг нягталж өгөөч" гэсэн уран бүтээлчдийн гарын үсэгтэй бичигт ажлын хэсэг гарган ажиллаад дүгнэсэн хэсэг байсан.
Өчигдрийн хурлаар ҮЗ-ийн 12 гишүүний 7 гишүүн нь дэмжээд, 5 гишүүн нь огцруулна гэсэн саналтай байсантайгаар Бүрэнбаатар захирал хэвээрээ үлдчихэж байгаа юм. Тиймдээ ч өнөөдрөөс буцаад ажилдаа орчихсон байна.
Мөн тавдугаар сарын 03-нд бүх нийтийн хурал дээр Би цалин нэмж чадахгүй. Хэрэв цалин нэмүүлэх хүсэлтэй байвал ажилчдын 50 хувийг цомхотгоно" гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр 250-450 болгон нэмэн шийдвэр гаргачихаж байгаа юм. Энэ асуудал нь нэг талын баярламаар явдал боловч нөгөө төлөөс хуулиас дээгүүр шийдвэр гаргасан байгаа юм.
Мөн сүүлийн хоёр жилд ажилд орсон хүмүүсээс ур чадварын нэмэгдэл авдаг нэг ч хүн байхгүй. Энэ оны тавдугаар сарын 1-нээс тэмцсээр байгаад 50 мянган төгрөгөөр л нэмүүлсэн. Гэтэл А.Бүрэнбаатар өөрийнхөө тойрон хүрээлдэг хүмүүст 650-850 мянган төгрөгийн ур чадварын мөнгө бодож өгдөг" хэмээв.
МҮОНТ-ийн найруулагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Гантулга
Би МҮОНРТ-д 17 жил ажиллаж байна. Бид "Хэцүү анги" олон ангит киноноос хойш 14 кино хийж, олон нийтэд хүргэсэн. Харин санхүүгийн асуудлаас болж сүүлийн 3-4 жил том уран бүтээл хийгээгүй. Энэ кино уран бүтээлийн ард нь маш олон хүн, уран бүтээлч хөглөгдөж, цэнэглэгдэж байдаг юм. хиймээр байна, олон чадалтай найруулагч, зураглаач, гэрэлтүүлэг гээд уран бүтээлчид байна. Бид одоо царцчихлаа. Дээр нь цалингийн асуудал байна. Манай телевизийн маркетингийн баг, удирдлагууд нь яагаад ажиллаж чадахгүй байна вэ” гэв.
МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Г.Агааноров
А.Бүрэнбаатар захирал болсноор 150 хүн ажлаасаа гарсан. Хамгийн анх бол Бүрэнбаатар гэдэг хүн бидний адил сэтгүүлч хийгээд явдаг залуу байсан. Гэтэл нэг л өдөр МҮОНРТ-ийн захирал болчихсон хүн шүү дээ. Энэ хүн бол захирал хийх чадамжгүй, оюун ухааны болоод, авьяас, мэргэжил, мэдээлэл байхгүй хүн. Бид яаж энэ хүний удирдлагад ажиллах юм бэ.
Уншиж байна |