Онцгой байдлын алба хаагчид нэр хаяг тодорхойгүй цогцсыг ус цуглуулах худгаас гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ус цуглуулах худгаас цогцос гаргах шаардлагатай байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын албанд ирүүлсэн байна.
Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход10 метрийн гүнтэй саарал ус цуглуулах далан дотор усны мандалд овог нэр тодорхойгүй 35-40 орчим настай эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгчээ.
Уншиж байна |