Хойд Солонгост амиа хорлолтыг хориглосон тушаалыг Ким Жон Ун гаргажээ. Энэ талаар Mirror мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хойд Солонгост амиа хорлолт өнгөрсөн онтой харьцуулахад 40 хувиар өссөн байна. "Амиа хорлох нь "социализмаас урваж буй хэрэг" хэмээн Ким Жон Ун мэдэгдээд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг орон нутгийн эрх баригчдад даалгасан гэж Mirror бичсэн байна.
Энэ онд Чонжин хот болон Кенсон тойрогт гэхэд л амиа хорлосон тохиолдол 35 бүртгэгдсэн байна. Ихэнх тохиолдолд хүмүүс гэр бүлээрээ амиа хорлосон байжээ. Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд өлсгөлөнгөөс болж амиа алдах явдал гурав дахин өссөн гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |