Чинээлэг хүмүүс алтаар төрөл бүрийн эд зүйл захиалан хийлгэж, үүнээсээ таашаал авдаг. Тэд алтаар үнэт эдлэл, гоёл чимэглэл төдийгүй гэр ахуйд өдөр тутамд хэрэглэгдэх зүйлсийг ч хийлгэдэг аж. Хачирхалтай ч гэмээр, алтаар хийсэн, хамгийн үнэтэй эд зүйлсийг сонирхуулъя.
Алтан эм
Энэ ер бусын эмийг зураач Тоби Вонг болон дизайнер Кен Кортни нар уран бүтээлийн төслийн хүрээнд бүтээжээ. Эмний ширхэг бүр нь 425 долларын үнэтэй.
Алтан шарагч
Барбекюд зориулсан ээн шарагчийг 24 каратын алтаар бүрэн бүрхжээ. Энэ төхөөрөмжийг Австралийн Beefeater компани бүтээсэн бөгөөд дэлхийн анхны алтан шарагчид тооцогддог юм. Шарагчийг 2008 онд Сиднейн үзэсгэлэнд зориулан бүтээсэн байна. Тухайн үед 60 мянган доллараар үнэлэгдэж байсан бол жил өнгөрөх тусам үнэ нь өсөж, өдгөө 180 мянга орчим доллараар үнэлэгдэж байгаа аж.
Алтан цамц
Энэтхэгийн саятан Датта Фуге 2013 онд алтан цамц захиалан хийлгүүлжээ. Энэ алтан цамцыг гоёл чимэглэл урлаач Тежпал Ранкар бүтээсэн бөгөөд өмсөхөд тохиромжтой байдлаар цамцыг урласан гэнэ. Алтан цамц захиалах болсон учрыг Даттагаас сэтгүүлчид асуухад "мөрөөдөл минь байсан, хүн бүр өөр өөр мөрөөдөлтэй байдаг бол би алтан цамцтай болох мөрөөдөлтэй байсан" хэмээн хариулж байжээ.
Цамцны жин 3,3 кг, ялтаснууд арьсыг зурж гэмтээхгүйн тулд цамцыг торгоор доторложээ. Алтаар хийсэн энэ цамцны өртөг 250 мянган доллар болсон аж.
Алтан унадаг дугуй
Цэвэр алтаар хийсэн энэ дугуйг АНУ-д цор ганц хувиар бүтээжээ. Энэ нь Beverly Hills Edition гэх, 24 кг жинтэй уулын дугуй юм. Эмээлийг матрын арьсаар бүрж, чимэглэлд 600 хар алмаз ашигласан байна. Дугуйны үнэ нэг сая доллар.
Алтан цүнх
Hermes Birkin-ий энэхүү алтан цүнхийг 18 каратын алтаар хийсэн бөгөөд үнэ нь нэг сая доллар.
Алтан ариун цэврийн цаас
Алтыг хамгийн өвөрмөц аргаар ашиглах аргыг Австралийн Toilet Paper Man компани бодож олжээ. Энэ компани алтан ариун цэврийн цаас бүтээхэд дөрвөн жилийн хугацааг зарцуулсан бөгөөд 22 каратын алтаар хийсэн нэг ийм цаас 1,38 сая долларын үнэтэй.
Алтан ялтсаар бүтээсэн даашинз
Америкийн загвар зохион бүтээгч Зак Позен энэхүү даашинзыг бүтээсэн бөгөөд энэ гоёлын үнэ 1,5 сая доллар.
Solid Gold OVO x Air Jordan пүүз
Solid Gold OVO Air Jordan пүүз 45 кг жинтэй. Энэ пүүзний загварыг Америкийн зураач Мэтью Сенна гаргасан бөгөөд үнэ нь хоёр сая доллар.
Алтан гацуур
2011 онд Японы Токио хотноо алтан гацуурыг танилцуулсан юм. Энэ гацуурыг алтан гоёл чимэглэл бүтээдэг, Японы Гинза Танака компани бүтээжээ. Алтан гацуурын үнэ хоёр сая доллар.
Алтан суултуур
Олон алтан суултуур байдгаас дээрх зурган дээр байх суултуур хамгийн үнэтэй нь буюу зургаан сая долларын үнэтэй.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |