Японы хоёр мужид 80,5 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Энэ нь аадар бороо болон "Мавар" хар салхи ойртон ирж байгаатай холбоотой гэж NHK мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Эхимэ болон Айти мужид аадар борооны улмаас аюулын дөрөвдүгээр зэрлэглэлийг зарласан бол Эхимэ мужид аадар борооны улмаас хөрсний нуранга болох эрсдэл тулгарсан тул 53 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Түүнчлэн Японы төв хэсэгт байх Айти мужид гол мөрөн эргээс халих эрсдэлтэйн улмаас 27,5 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээр болсон байна.
Японы Үндэсний цаг уурын газрын мэдээлснээр, Мавар хар салхи тавдугаар сарын 24-ний өдөр Номхон далайн Гуам аралд хүрсэн, улмаар Японы эргийг дайрч болзошгүй гэнэ. Тиймээс оршин суугчдыг далай тэнгис рүү явахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |